x

Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд 6.4 сая долларын нэмэлт тусламж үзүүлнэ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(АНУ-ын ОУХА) болон Монгол Улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал болон хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт 17 тэрбум төгрөг (6.4 сая ам.доллар) олгохоор тусгасан талаар АНУ-ын Засгийн газраас өнөөдөр зарлав.

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, ард түмэнтэй хамтдаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг дэмжиж байдагтаа Америкийн Нэгдсэн Улс бахархаж байна” гэж онцлон тэмдэглэв. “Ардчиллыг дэмжигч стратегийн түншүүдийн хувьд, бэхжиж буй түншлэлийн үр дүнд бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлт болон тогтвортой байдлыг дэмжих хамтын ажиллагаа гүнзгийрэх болно” гэж тэрбээр мөн хэлэв.

  • Энэхүү нэмэлт санхүүжилтээр жижиг дунд үйлдвэр(ЖДҮ)-ийг дэмжин Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд тусална. АНУ-ын ОУХА-ийн зүгээс ЖДҮ хөгжин дэвших таатай орчин бүрдүүлэх, үүнд бизнесийн санхүүжилтийг хялбаршуулах, компанийн засаглал сайжруулах, эмзэг ААН-үүдэд бага хэмжээний буцалтгүй тусламж олгох зэргээр Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллана.
  • Мөн АНУ-ын Засгийн газар Монгол Улсын Сангийн Яамтай хамтран монгол иргэдэд зориулсан эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, чанартай эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх болно. АНУ-ын ОУХА эрчим хүчний үр ашигтай байдал зэргийг шингээсэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цахилгаан хангамжийг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

АНУ-ын Засгийн газар, түүнийг төлөөлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад ардчилал, тогтвортой хүртээмжтэй эдийн засгийн хөгжил болон Монгол улсын тусгаар тогтнолыг дэмждэг. АНУ-ын ОУХА өөрийн LEAD хөтөлбөрөөрөө ардчиллыг Монголд хөгжүүлэх шинэ үеийнхэний манлайлагчдыг тодруулан гаргаж ирэхэд туслаж байна.

АНУ-ын ОУХА өмнө хэрэгжүүлсэн төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч нарт зээл авахад туслалцаа үзүүлэн санхүүгийн байгууллагатай холбож өгснөөр 750 үйлдвэрлэгчдэд зээл амжилттай олгогдож, үр дүнд нь тэдний хөрөнгө оруулалт 20 дахин нэмэгдэн 600 гаруй ажлын байр шинээр үүссэн билээ.

АНУ-ын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 7 цаг 29 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 9 цаг 43 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 9 цаг 52 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 10 цаг 9 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 10 цаг 22 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 10 цаг 47 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 11 цаг 6 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 11 цаг 26 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 11 цаг 41 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 12 цаг 24 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 14 цаг 6 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 14 цаг 10 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 15 цаг 3 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 15 цаг 4 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 15 цаг 5 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 15 цаг 6 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 15 цаг 6 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 15 цаг 7 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 15 цаг 8 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 15 цаг 9 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц...
Top