x

Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.09) хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан эхлэв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-оргил танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн байна.

Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төсөл дэх өмгөөлөгчид хориглох зүйл, үйл ажиллагаатай холбоотой 15, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэж, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 15 дугаар зүйл болгох, хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхойлох саналыг гаргажээ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох хуулийн төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасан байдаг. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт, тайлбар авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргахад Байнгын хорооны гишүүд 83.3 хувь нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 6 цаг 23 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 8 цаг 37 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 8 цаг 46 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 9 цаг 3 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 9 цаг 16 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 9 цаг 41 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 10 цаг 0 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 10 цаг 20 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 10 цаг 35 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 11 цаг 18 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 13 цаг 0 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 13 цаг 4 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 13 цаг 57 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 13 цаг 58 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 13 цаг 59 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 14 цаг 0 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 14 цаг 0 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 14 цаг 1 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 14 цаг 2 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 14 цаг 3 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц...
Top