Улс төр

Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа
Хасах 20 хэмд алхаад явах нэг хэрэг. Хурдан морины нуруун дээр 60-70 км цагийн хурдтай давхих өөр хэрэг. Тиймээс л өвлийн цагт хүүхдээр морь унуулахыг эсэргүүцээд байгаа юм.
2025-01-29

Электрон тамхины хэрэглээтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
Австрали Улсын Эрүүл мэндийн сайд 2023 онд хийсэн мэдэгдэлдээ "Электрон тамхи нь никотины өндөр агууламжтай болохыг" тодотгожээ. Түүний мэдэгдлийн дараа 2024 оны нэгдүгээр сараас тус улс никотины агууламжтай эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг хориглосон байна.
2025-01-29

Байнгын хороо: Утааны гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ
Энэ удаад “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилнэ.
2025-01-29

Тагнуулын хэрэгт холбогдсон Д.Нямжавд 8 жилийн ял оноожээ
Шүүхээс иргэн Д.Нямжавыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр болсныг албаныхан мэдээлжээ.
2025-01-29

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна
Өнөөдрийн зөвлөгөөнийг нээж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэлж, тамхины хяналтын хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд энэ хэлэлцүүлэг чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов. Тэрбээр, тамхины татварын бодлогыг шинэчлэх, электрон тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, тамхи татах тусгай цэгүүд болон хориглосон газруудад хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж тэмдэглэжээ.
2025-01-28

Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймагт шилжин ирж үйл ажиллагаагаа явуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудын үйл ажиллагаатай даваа гарагт танилцлаа.
2025-01-28

Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ
Цогтбаатар гишүүн Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа энэ асуудалд холбогдсон байдаг. Гэтэл Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр "УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Их хурлын гишүүнээс эргүүлэн татна" гээд нэмэлт оруулчихсан.
2025-01-28

Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа
Нүүрсийг коксжих, эрчим хүчний нүүрс гэж тус тусад нь процентолж, өөр өөр үнээр борлуулахаар ярьж байгаа. Нүүрсний тодорхой давхаргаас үлдэж байгаа нүүрсээ “Эрдэнэс Тавантолгой” компани нийт хүчин чадлаараа 30 сая, одоогоор ашиглалтад орж байгаа 10 саяын баяжуулах буюу угаах үйлдвэрээрээ угааж баяжуулаад борлуулна гэсэн тооцололтой ажиллаж байна.
2025-01-28

"Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв
Шатрыг алт мөнгө, байгалийн үнэт чулуу зэргээр бүтээсэн ба ирэх гуравдугаар сард Хонконгт болох дуудлага худалдаанд оролцуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд дэлгэж үзэгчдэд хүргэх юм.
2025-01-28

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.01.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
2025-01-28

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.01.28/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
2025-01-28

ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно
Москвагийн Улсын их сургуулийн 270 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар Төгсөгчдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийнэ.
2025-01-27

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан зарим асуудлыг үндэслэн, хуулийн төслөө боловсруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
2025-01-27

Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа
Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд А.Таяани агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
2025-01-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ
Өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд оролцож, хүндэтгэлийн үг хэллээ. Тэрээр агсан Ерөнхийлөгчийн Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, төрийн зүтгэлтний хувиар гүйцэтгэсэн үүргийг дурсан, ард түмнийх нь түүхэнд мөнхөд үлдэх гавьяаг онцоллоо.
2025-01-24

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2025-01-24

Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА
Олон удаагийн Төрийн айлчлалд дагалдан явсан, бэлтгэл ажилд нь ба явцад нь гар бие оролцсон, бодлого төлөвлөлт, мэдээлэл-дүн шинжилгээнийх нь ажлыг хийлцэж явсны хувьд би ийм нэгэн гарчиг сонгоод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад хийсэн Төрийн айлчлалыг дүгнэн бичихийг зорилоо.
2025-01-24

ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсантай өнөөдөр Төрийн ордонд салах ёс гүйцэтгэнэ. Энэ өдөр Монгол Улсын Төрийн далбааг өглөөний 07:00 цагаас эхлэн 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл орон даяар 45 хэм бөхийлгөн, гашуудлын өдөр болгон зарлажээ.
2025-01-24

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон бусад гишүүд 2025 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
2025-01-24

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ.
2025-01-24
