x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна

Гэрэл зургийг Gogo.mn

Нийслэлийн Төв талбайд "Огцрох амархан" жагсаал үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэнүүн, түүний сүй тавьсан бүсгүй Ө.Өгөөмөрийн нийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагсаж бмийн сүлжээгээр нийтэд дэлгэн үзүүлсэн тэнсэг хэрэглээ болон Ерөнхий сайдын АТГ-т мэдүүлсэн ХОМ-тэй холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулахаар иргэдж жагсаж байна. 

Жагсачдын олонх нь залуус, жагсаал орой 20.00 цаг хүртэл үргэлжлэх тул оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Тэд "Орлогоо нотлох амаргүй. Огцрох амархан", "Бэрх"-ийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо", "Ерөнхий сайд: Орлогоо нотол" гэсэн уриа лоозонгуудыг барьжээ. 

Иргэн Д.Амартүвшин:

-Иргэдийг үнэхээр доромжилж байна. Ерөнхий сайд сс зүйн хариуцлага хүлээх ёстой. Амьдралдаа ТҮЦ ч ажиллуулж үзээгүй хүмүүс ингэж тансаг амьдарна гэдэг байж болохгүй зүйл.

Сэтгүүлч О.Ариунбилэг:

-Ерөнхий сайдын хүү, бэрийн тансаглалтай холбоотойгоор "Орлогоо нотол" гэдэг шаардлагыг тавиад хоёр хонож байна. Ерөнхий сайд нэг ч удаа хариу өгсөнгүй. Өнөөдөр Өмнгөговьд ажиллаж байгаа сэтгүүлчдийг төрийн хамгаалалтын албаныхан цагдаж, Ерөнхий сайдтай уулзуулахгүй хязгаарлалтын бүс тогтоосон байна. Сэтгүүлчид зөвхөн алсаас зураг авах боломжтой байна. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлох чадамжгүй байгааг харуулж байна. Тиймээс жагсагчид Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд гарын үсэг зурахаар дугаарлаж байна. "Огцрох амархан" хуудсыг цүнхэн дээрээ наахын тулд дугаарлаж байна.

Сэтгүүлч О.Уламсайхан:

-Дээрэлхүүлдэггүй, зүгээр өнгөрөөдөггүй, тэмцлээ бусниулуулдаггүй, олуулаа, хүчтэй байдаг жишиг тогтооё. Хэтэрхий их хүлцсээр байгаад тэвчиж болох үйлдлүүдийн зааг хэмжээ улам бүр доош унасаар байна. Энэ чигээрээ нийгмийн ёроол руу унаж буй энэ цаг үед зүй бус үйлдлүүдийг эсэргүүцэх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ажлаа бүрэн гүйцэт хийж чадаагүй гэдэгтэй санал нэгдэж байгаа учраас би энд ирсэн гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцруулах үндэслэлүүдэд

1. Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.

2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй.

3. Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус

4. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.

5. Ардчиллын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн.

6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан

7. УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан

8. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй зэргийг нэрлэжээ. 

Мөн иргэн Г.Доржтүвдэнгээс УИХ-д хаяглан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл гаргажээ. Огцруулах өргөдөлд "Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг тус тус үндэслэн УИХ-д хандан ЕС Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл санаачилж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагатай, шударга, ардчилсан засаглал явуулах амлалтаа биелүүлээгүй, иргэдийн амьжиргаа доройтсон, хүний эрхийн суурь зарчмуудыг үл хүндэтгэсэн бодит нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхий сайдыг огцруулах энэхүү шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй" гэсэн байна.

Огцруулах өргөдөлд энд дарж нэгдэх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.95.44)
    Оюун Эрдэнэ сайдыг огцруулаад монголын төр засаг сайн сайхан болно гэдэгт итгэхгүй байна . Уул уурхайн баялагт эзэн суусан луйварчид л боож үхэх гэж олон нийтийг турхирч байна . Төр түвшин , түмэн олон амгалан байх болтугай !
    2025 оны 05 сарын 14 | Хариулах
  • Semuun (49.0.138.244)
    Бичиг usgiin bolovsrol bur baihgui nuhur baina daa, huurhii mini…
    2025 оны 05 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 19 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 13 цаг 55 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 4 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 26 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 36 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 43 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 16 цаг 58 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top