x

С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг танилцуулахаар ирсэн ч УИХ-ын гишүүн П.Сайнзориг Шадар сайдын мэдээллийг эсэргүүцсэнээр маргаан үүсэв.

П.Сайнзориг:

-Монгол Улсын Ерөнхий сайдаас томилсон шийдвэр байгаа юу? Эдийн засгийн хөгжлийн сайд нь Байнгын хорооны хуралдаа оролцох хүртэл энэ асуудлыг хойшлуулъя. Монгол Улсын 2026 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ярих нь чухал юм уу, төслийн нээлтэд оролцох нь чухал юм уу? Ямар олуулаа төслийн нээлтэд оролцдог юм. Зөвшөөрлийн хуулийг хэлэлцэх гэтэл хуулийн төсөл бөргөн барьсан сайд гадаад руу томилолттой гээд хойшлуулж байна.

Асуудлыг нь хэлэлцье гэхээр гадаад  томилолт, төслийн нээлт гээд УИХ -ын хэвийн үйл ажиллагаанд халдаад байж болох юм уу. Тийм учраас энэ асуудлыг хойшлуулах санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:

-Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томиолдог. Томилсон Засгийн газрын гишүүд шаардлагатай үед асуудлыг танилцуулах, үйл ажиллагаанд оролцох бүрэн эрх нь нээлттэй, П.Сайнзориг гишүүн ээ. Юманд ажил хэрэгч талаас хандахгүй бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд зугаалж яваагүй. Ажлаа хийгээд асуудлаа шийдээд явж байгаа. 

Бид энд асуудлаа танилцуулах гээд Засгийн газрын гишүүний хувьд асуудал хариуцсан яамдын холбогдох Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар ороод ирсэн байна. Юм болгоныг болохгүй талаас нь хардаг, улс төрийн попрол талаас хардаг юм аа болих хэрэгтэй шүү. Чи юм юман дээр хүн хүн рүү агсардаг аа болиорой. Яриад байвал бүгд чадна шүү.

Гэвч П.Сайнзориг гишүүний гаргасан горимын саналаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул Шадар сайд танилцуулгаа хийв. 

Шадар сайд С.Амарсайхан:

-"2025 онд гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байна. Худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал зэргийн нөлөөгөөр дэлхий дахинд тодорхой бус байдал Covid-19 цар тахлын үед тохиолдож байсантай ижил түвшинд хүрч нэмэгдээд байна. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байна. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан том төслүүдийг оновчтой үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах боломж байна.

Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Хүн төвтэй, хөгжлийн үзэл санаанд нийцсэн эдийн засгийн эрх чөлөөг цогцлоохыг зорьж, төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ.

2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ. Үүнд Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ.

Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ. Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулна.

Баялгийн санг арвижуулж (геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг) цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 цаг 20 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 21 цаг 27 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 21 цаг 37 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 22 цаг 0 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 22 цаг 6 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 22 цаг 33 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 32 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 23 цаг 55 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top