x

А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяатай ярилцлаа.

-Монгол Улсад хүүхдийн эрхийн тухай хууль, бодлого ямар түвшинд хэрэгжиж байна вэ гэдгээс хоёулаа ярилцаж эхэлье?

-Монгол Улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” конвенцэд нэгдэн орж, Хүүхдийн эрхийн тухай хуулийг 1996 онд баталсан нь хүүхдийн эрхийн суурь зарчмыг хэрэгжүүлэх боломж нээгдсэн. 1999 онд Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай, 2015-2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиуд батлагдаж, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол”-ыг УИХ соёрхон баталсан, хүүхэд өөрөө болон хүүхдийн өмнөөс мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах боломжтой болсон.

2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан. Монгол Улсын хүүхдийн эрхийн чиглэлээр түүнийг даган гарах хууль тогтоомжийн цар хүрээ өргөн. Гол нь бид нэгэнт бий болсон эрх зүйн орчныг улам сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд анахаарах цаг болсон. Насанд хүрсэн хүн бүр хүүхэдтэй хамааралтай шийдвэр гаргадаг мөртлөө Хүүхдийн эрхэд мэдрэмжтэй хандах асуудал шат шатандаа алдагдаж, хүүхдийн эрхийг зөрчөөд байна.

-ХЭҮК-оос Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Энэ удаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг онцгойлон тусгажээ. Бид хүүхдүүдээ ерөөсөө анхаарч, хамгаалж чадахгүй байгаа юм биш үү гэсэн бодол төрсөн.

-Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэл бол Монгол Улсын хүний эрхийн асуудал хэрхэн хангагдаж буй нөхцөл байдлыг бодитоор харах боломж гэж үзэн, цаашид анхаарах асуудлаа салбар бүр тодорхойлох ёстой. Энэ илтгэлийн 5 дугаар бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хамгааллын асуудал, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудлыг салбарын байгууллагын мэдээлэлд үндэслэн тодорхойлсон.

Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдсан хэдий ч хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. бол үнэхээр сэтгэл түгшээсэн асуудал. Насанд хүрээгүй бэлгийн хүчирхийллийн хохирогчдын 70 хувь нь гэр бүлийн орчинд, ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байна. хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хүн бүрийн санаа зовох асуудал. Томчуудын хүүхдэд тавих анхаарал халамж, гэр бүлдээ гаргах цаг, бүх нийтийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой алхам хийх шаардлагатайг харуулж байна.

-Энд бас нэг анхаарал хандуулах асуудал хүүхдүүд, ялангуяа бага насны охид цахимаар хэн нэгэн этгээдийн дарамт шахалтад орсон тохиолдлууд байна. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Цахим хэрэглээг анхаарч, цахим орчинтой холбоотой хуурамч хаяг, ботуудын асуудлыг бусад улс орны жишгээр зохицуулах шаардлагатай байна. Цахим хэрэглээг зохицуулах асуудал дэлхий нийтээр яригдаж байна. Цахим гэмт хэрэг, үе тэнгийн дээрэлхэлтээс болж хүүхдүүд эрсдэлд, үе тэнгийн дарамтад орж хүчирхийлэлд өртөж байна. Цаашлаад амиа хорлох эрсдэл ч үүсч болзошгүй юм.

-Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой тохиож байна. Бид өнгөрсөн хугацаанд Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө юу хийж чадсан байна вэ?

-Юуны өмнө хүүхэдтэй холбоотой ажилладаг нийт ажилтан, албан хаагч нартаа байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Хүүхдийн байгууллагын түүхийг харахад, анх үүсгэн байгуулагдсан үеэс хүүхдийн өөрийн санаачилга, оролцоог дэмжин ажиллаж, пионер багачуудыг нийгэмшүүлж, төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч байсан бол дунд үеэс бүх нийтээр хүүхдийн хүмүүжил, төлөвшилд анхаарч, асуудлыг шийдвэрлэдэг байсан.

Харин 1990 оноос хойш пионерын байгууллагын нэрээ өөрчилж, хүүхдийн байгууллага хэмээх төрийн байгууллага болсноор хууль эрх зүйн орчин бүрдүүлж, хэрэгжүүлэн ажиллах боломж нөхцөл болсон. Монгол Улс, Гэр бүл, Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчин хангалттай сайжирч, эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Одоо хуулийг мөрдөж, даган гарах дүрэм журмыг хэрэгжүүлэх ажил бүх шатанд шаардлагатай байна.

-Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаандаа хүүхдийн төлөө ямар бодлого барьж ажиллаж байсан бэ?

-Миний бие 2020-2022 онд буюу дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах түүхэн үүргийг хүлээсэн. Манай салбарт хамаарах асуудлын хүрээ маш өргөн хэдий ч хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг үргэлж бодлогын төвд анхаарч, Хүүхэд гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг яаманд анх удаа байгуулсан нь энэ чиглэлээр эрх зүйн орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах гол дэвшил байлаа.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн үзэл баримтлалыг баталж, хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан анхан шатны нэгжид ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг тодорхойлох судалгаа хийлгэсний үр дүнд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын нормативыг баталж, хүүхэд хамгааллын үйлчилгээнээс гадна хөгжлийн үйлчилгээний зардлыг олгож эхэлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу “Хүүхэд хамгааллын жишиг бодлого”-ын баримт бичгийг баталж, байгууллага аж ахуйн нэгж мөрдөн ажиллах зөвлөмжийг хүргүүлж байсан. Учир нь хүүхэд хамгааллын асуудал бүх нийтийн асуудал бөгөөд салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэдэг тул Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр дамжуулан хүүхдийн төлөө томоохон ажлуудыг зохион байгуулдаг нь бас томоохон ахиц дэвшил юм.

-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, бүр цаашлаад амиа алдаж байгаад эцэг эхчүүдийн хариуцлагын тухай асуудал яригдах ёстой болов уу?

-эсрэг гэмт хэрэг, ялангуяа бага насны хүүхдийг үл хайхрах асуудал манай оронд анхаарал татсаар байна. Тухайлбал, осол гэмтэлд өртөөд, бэртсэн хүүхдийн судалгааг харахад ихэвчлэн бага насны хүүхэд эцэг, эхийн хараа хяналт султайгаас болж эрсдэлд өртөж байна.

Хүүхдийн нас хөгжлийн онцлогт тохирсон хөгжил, хамгааллын үйлчилгээ төрийн байгууллагын үүрэг хүлээгч нараас гадна эцэг эхчүүдийн нэн тэргүүнд анхаарах асуудал. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдэд тавих анхаарал халамжаа багасгаснаас хүүхэд сэтгэл санаа, бие, эрүүл мэндийн хувьд хохирч байна.

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амиа алдаж байна. Гэнэтийн ослын улмаас 3900 хүн амиа алдаж байна. хүмүүс ямар эрсдэлд орж байгааг судлан, шалтгаан нөхцөлийг тодруулж, учир шалтгаантай нь тэмцэх шаардлагатай байна. Төр хүнээ хамгаалж, хүн өөрөө эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх ёстой.

-Хүүхдийн эрхийг илүү сайн хамгаалахын тулд ямар шинэчлэл хийж анхаарах шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Манай улсад хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тодорхой эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хүүхдэд учрах эрсдэл буурахгүй, улам өссөөр байна. хүүхдийн асуудлыг бүх нийтийн үйл хэрэг болгож чадсан уламжлалаа сэргээж, хүн бүр хүүхдийн өмнө хариуцлагатай байх зарчмыг дагаж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Төрөөс баримтлах бодлого, чиглэл тодорхой байхад үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх асуудал энгийн хялбар мэдээлэл шиг болоод орхигдоод байна.

хуулиар хүчирхийллийн бүх хэлбэрийг хориглосон тул хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх нь чухал. хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг зөрчлийг бууруулах, дахин гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдтэй холбоотой шүүх, цагдаагийн ажиллагаанд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Мөн Хүүхэд хамгааллын тогтолцооны шинэчлэлд салбар дундын хамтын ажиллагаа буюу олон салбарын уялдаа холбоог бэхжүүлж, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, шүүх, нийгмийн ажилтны хамтарсан баг шат шатанд ажлын уялдаатай ажиллаж мэдээлэл солилцох, хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, эрсдэлийг урьдчилан илрүүлэх систем нэвтрүүлж, урьдчилан сэргийлэх ба гэр бүлийн дэмжлэг, эцэг эхэд зориулсан сэтгэл зүй, хүмүүжлийн арга барилын сургалт, зөвлөгөөг олон нийтэд хүртээмжтэй хүргэх шаардлагатай. Сургуулийн өмнөх боловсролд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө, хөгжлийн үйлчилгээний зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд, хүүхдийн өмнөөс шийдвэр гаргахдаа тэдний оролцоо, дуу хоолойг сонсох ёстой. хэрэгжүүлэх ойлголт өгөх, хүмүүсийнхээ саналыг сонсохгүй тусгасан бодлого хүүхдэд хүрэхгүй байна. Жишээ нь, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах шалтгаанаар цахим орчны хэрэглээг шууд хааж боож болохгүй. Тэдэнд зөв зохистой хэрэглээг санал болгох, асран хамгаалагчийн хяналтыг сайжруулах ёстой. Орчин цагт хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал, кибер хүчирхийлэл, мөлжлөгөөс сэргийлэх хууль, зохицуулалтыг цаг үед нь тааруулж хөгжүүлэх ёстой гэж бодож байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (102.89.69.163)
    Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (102.89.69.163)
    Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна саяхан Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 3 мин Хүрээ цам–Даншиг наадам 2025: Монгол соёл, шашныг дэлгэрүүлэх онцгой арга хэмжээ болно 8 мин Израиль иранд довтлов: Ойрхи Дорнодод дайн эхэлж, зах зээлд хямралын дохио өглөө 18 мин Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 32 мин Seven Nuga орж селфийдээд ирлээ... 1 цаг 8 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 22 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 1 цаг 28 мин Г.Занданшатар: Эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна Уржигдар 11 цаг 44 мин Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна Уржигдар 11 цаг 37 мин Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа Уржигдар 11 цаг 31 мин К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 05 мин М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж Уржигдар 10 цаг 57 мин Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ Уржигдар 10 цаг 52 мин “Хасын хүлгүүд” Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 00 мин Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв 2025-06-13 Үндэсний аудитын газар сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, ил тод байдлыг онцлов 2025-06-13 Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 2025-06-13 Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 айлын орон сууц сүндэрлэнэ 2025-06-13
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Uber Лондонд жолоочгүй такси туршина Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top