x

Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай Эр-Рияд хотноо уулзаж, хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой хөрөнгө оруулалт, зэвсгийн худалдааны томоохон хэлэлцээр байгууллаа.

Энэ удаагийн гэрээнд АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг, техник хэрэгсэл худалдан авах 142 тэрбум ам.долларын дүн бүхий хэлэлцээр багтсан бөгөөд энэ нь тус чиглэлээр хийсэн хамгийн өндөр дүнтэй худалдан авалтын нэг гэж үзэж байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, нийт гэрээний хүрээнд Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй байна. Үүнд пуужингаас хамгаалах “Patriot” систем, сөнөөгч онгоц, тэнгисийн аюулгүй байдлын төхөөрөмж зэрэг олон төрлийн зэвсэг багтжээ.

Талууд энэхүү хэлэлцээрийг бүс нутгийн тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулна хэмээн үнэлсэн бөгөөд Саудын Арабын хувьд энэхүү гэрээ нь цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, бүс нутгийн нөлөөгөө бэхжүүлэх стратегийн алхам гэж үзэж байна.

Д.Трампын Арабын хойг дахь айлчлал цааш үргэлжлэх бөгөөд тэрбээр Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараатай уулзалт хийхээр төлөвлөж, тус улсад авсан хориг арга хэмжээг цуцлах зарлиг гаргахаа илэрхийлсэн байна. Үүний дараа Ерөнхийлөгч Трамп Катар болон АНЭУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 47 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 29 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 59 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 18 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 49 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 1 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 41 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 50 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 58 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 4 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 23 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 43 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 48 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 53 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 58 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 19 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 6 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 50 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top