x

Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг нар мэдээлэл өглөө.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд гурван удаагийн ой, хээрийн түймэр, 225 удаагийн шар өвсний гал түймэр бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хуурайшилтын зэрэглэл нэн аюултай түвшинд хүрч, ойрын өдрүүдэд цаг агаар дулаарах төлөвтэй байгаа тул гал түймрийн эрсдэл улам нэмэгдэхээр байна.

Д.Хадбаатар хэлэхдээ, “Шар өвсний гал түймэрт нийт 108 эд хөрөнгө өртөөд байна. Үүнд 75 хашаа, 10 өвөл, зуны сууц, 10 гэр, 6 бие засах газар, 3 малын саравч, 2 чингэлэг, 1 хүлэмж, 1 автомашин багтаж байна. Гал түймрийн гол шалтгаан нь ил гал гаргах, татсан тамхиа унтраахгүй хаях, шар өвс шатаах, цахилгааны буруу угсралт, гагнуурын оч зэрэг үйлдэлтэй холбоотой байна” гэв.

Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэл хориглосон захирамж гарсан тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, ил задгай гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Мөн ЕБС, их, дээд сургуулийн төгсөлтийн баярт оролцогчид ногоон бүсэд зорчихгүй байхыг санууллаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэхдээ, “Ногоон бүсийн таван чиглэлд урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг гуравдугаар сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд болзошгүй эрсдэлийн 23 түймрийг шуурхай унтрааж, Онцгой байдлын байгууллагатай хамтран 21 түймрийг бүрэн унтраалаа. Байгаль орчны газраас 49 албан хаагч, амралтын өдрүүдэд ч жижүүрлэн ажиллаж байна. Мөн орон нутгийн 60 иргэнийг урамшуулалт эргүүлд татан оролцуулсан” гэлээ.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, хур тунадас бага байгаа тул иргэд оч баригчгүй техник хэрэгсэлтэй зорчихгүй байх, ил задгай гал гаргахгүй байх, хашаа гагнах, засвар хийх үед галын аюулгүй байдлыг бүрэн хангахыг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: НОБГ, НБОГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 11 цаг 43 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 11 цаг 51 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 12 цаг 1 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 12 цаг 6 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 12 цаг 13 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 12 цаг 20 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 12 цаг 26 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 13 цаг 35 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 13 цаг 52 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Өчигдөр 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Өчигдөр 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Өчигдөр 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Өчигдөр 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Өчигдөр 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Өчигдөр 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Өчигдөр 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Өчигдөр 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Өчигдөр 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын...
Top