x

Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ

Европын Холбоо 2027 оны эцэст ОХУ-аас байгалийн хий авахаа бүрэн зогсоох төлөвлөгөөг энэ долоо хоногт танилцуулсан ч Словак Улс уг төлөвлөгөөг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. ЕХ аливаа шийдвэр гаргахдаа гишүүн 27 улсын бүгдийнх нь зөвшөөрлийг шаарддаг тул энэ асуудалд Словакын байр суурь чухалд тооцогдож байна.

Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо Европын Комиссын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдээд, хэрвээ ЕХ ОХУ-ын байгалийн хийн импортыг зогсоох шийдвэр гаргавал хориг тавихаа илэрхийллээ. Тэрбээр ийм шийдвэр нь зөвхөн Словак бус бүх Европын Холбооны орнуудын байгалийн хийн үнийг огцом өсгөх сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Мөн Словак улс 2034 он хүртэл ОХУ-ын байгалийн хийг нутаг дэвсгэрээрээ дамжуулах гэрээтэй бөгөөд уг гэрээг цуцлах тохиолдолд үүсэх хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэдгээ дурдсан байна.

Ерөнхий сайд Роберт Фицо мөн ОХУ-аас газрын тос, цөмийн эрчим хүч импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Харин Европын Холбооны зүгээс ОХУ-ын эрчим хүчинд хэт найдах нь баталгаагүй, эрсдэлтэй гэдгийг олон улсын нөхцөл байдал улам бүр баталж байгааг онцолж, ОХУ-аас эрчим хүчний хараат байдлыг бүрэн зогсооно гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна.

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляейн “Европын эрчим хүчний үнийг хорлон сүйтгэгч хөрш улс тогтоох ёсгүй” хэмээн мэдэгдэж, энэ чиглэлд Европын Холбоо тууштай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.73)
    Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна. Хэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 52 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 7 цаг 0 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 10 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 16 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 20 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 24 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 18 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 51 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 20 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 25 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 28 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 32 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 37 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 46 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 8 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 39 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 1 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 7 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 22 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 33 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top