x

АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэргүүн боллоо

Католик шашны хамгийн өндөр дээд суудал болох Дээрхийн гэгээнтний албан тушаалд АНУ-ын Чикаго хотын кардинал Роберт Францис Превост сонгогдож, Ромын Католик сүмийн 267 дахь папа боллоо. Тэрбээр өнөөдрөөс эхлэн XIV Лео нэрээр дэлхийн 1.4 тэрбум католик сүсэгтнийг тэргүүлэхээр боллоо.

Шинэ пап сонгогдсоныг уламжлал ёсоор Ватиканы Систин сүмийн яндангаас цагаан утаа гарган зарласан бөгөөд удалгүй Хувилгаан Петрын сүмийн тагтан дээрээс "Habemus Papam" (Бидэнд Папа байна) гэсэн алдарт үгийг дуулгаж, шинэ тэргүүнээ нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр түүнд цагаан хувцсыг нь өмсгөж, шинэ нэрээ зарласан нь Ватиканы уламжлалт “Урби эт Орби” ёслолын нэгэн чухал үйл явдал боллоо.

Перугийн америк даяанч гэгддэг Роберт Превост Латин Америкт олон жил амьдарч, тус улсын хамба ламаар ажиллаж байсан бөгөөд Перу-Америкийн давхар иргэншилтэй юм. Тэрбээр Папын сэнтийд өргөмжлөгдсөн АНУ-аас тодорсон анхны пап, мөн Америк тивээс гарсан хоёр дахь папа болж, түүхэн амжилт тогтоолоо.

Тавдугаар сарын 7-нд болсон нууц санал хураалтад дэлхийн 70 орны 133 кардинал Систин сүмд хаалттай хаалганы цаана хуралдсан ч тухайн өдөр тохиролцоонд хүрээгүй тул яндангаар хар утаа гарч байсан юм. Саналын хуудас шатаахдаа утааны өнгийг өөрчлөхийн тулд тусгай химийн бодис ашигладаг бөгөөд хар утаа нь тохиролцоонд хүрээгүйг, цагаан утаа нь шинэ пап тодорсныг зарладаг уламжлалтай.

Шинэ папын сонголт дэлхий нийтэд гэнэтийн явдал болж, олон хүнийг гайхшруулсан юм. Түүний сонгосон XIV Лео нэр ч онцгой анхаарал татаж байна. Өмнөх Пап XIII Лео нь 1878-1903 онд Католик сүмийг удирдаж, нийгмийн шударга ёсыг эрхэмлэсэн, орчин цагийн Католик сүмийн суурийг тавьсан гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн билээ.

Шинэ пап Лео ч мөн өмнөх Пап Францисын нээлттэй, хүмүүнлэг бодлогыг үргэлжлүүлэхээ амлаж, дэлхийн энх тайван, ядуурал, шударга ёсны төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 55 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 37 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 7 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 26 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 57 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 9 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 49 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 58 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 6 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 12 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 31 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 56 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 1 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 6 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 27 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 14 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top