x

Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм уу?

УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулж, гишүүд хуулийн төсөлд саналаа хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн мэдүүлсэн хуулийг төслийг хоёр шалтгааны улмаас дэмжиж байгаа. Нэгдүгээрт 200 мянган хүн хар жагсаалтад янз бүрийн шалтгаанаар орчихсон байдаг. Тиймээс хар жагсаалт бус санхүүгийн онооны жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хууль батлагдсаны дараа, зээлийн хүү буурна. Зээлийн хүүд байгаа эрсдэлтэй хүчин зүйлс багасна гэдэг хүлээлт байгаа. Тиймээс энэ хууль батлагдсанаар тэтгэврийн болон бусад зээлийн хүү буурна гэдгийг хэрхэн тооцож байгаа вэ?  

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Зээлийн хүү буурна. Буурах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, банкууд эрсдэлээ тодорхойлдог болсноор эрсдэл нь буурна. Тэгэхээр өндөр оноотой буюу сайн зээлдэгч нараа урамшуулдаг болно. Мөн тэтгэврийнхэн зэрэг тогтмол зээл төлдөг хүмүүсийн зээлийн оноо өснө. Үүнийг дагаж эрсдэл буурна. Тэр нь зээлийн хүү буурснаар илэрнэ. Тэтгэврийн зээлийг банкууд сар болгон данснаас нь шууд суутгадаг буюу хамгийн эрсдэлгүй зээл. Хоёрдугаарт, зээл авахын тулд “таньдаг эдийн засагч байна уу?” гэх мэтээр хүнээр яриулах гэдэг нь байхгүй болно. Түүний оронд зээлийн оноогоо банкинд үзүүлж, тэр оноо нь тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учир шууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл үүснэ.

Манай хэдэн том банкууд харилцагчийнхаа мэдээллийг бие биедээ хуваалцдаггүй. Тэгэхээр зөвхөн тэр банкны нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авч байна. Харин онооны системийг нэвтрүүлснээр хүссэн банкнаасаа зээл авах боломж бүрдэнэ. Тэгэхээр банкууд зээлийн хүү, таатай нөхцөлөөрөө өрсөлдөх орчин бүрдэнэ. Цаашилбал, барьцаа хөрөнгийн шаардлага ч буурна. Зээлийн оноо нь санхүүгийн биет бус хөрөнгө гэсэн үг. Банк, санхүүгийн байгууллагууд заавал арилжааны зээлтэй адилхан нөхцөл тавьж, тэтгэврийн зээлээр ашиг олох нь буруу гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах шаардлагатай байна. Нэг муу зээлийн түүх үүсчихэд, дараа нь тэрийг арилгахад хэцүү. Ингээд насан туршдаа шахам өндөр хүүтэй зээл авдаг, эсвэл зээл авч чадахгүй байдалд хүрнэ. Хоёрдугаарт ББСБ дээр зээл авахаас өөр аргагүй нөхцөлд хүргэж байна. Зээлийн түүх үүсээгүй байна гэдэг асуудал байдаг. Гуравдугаарт тэтгэврийн зээлийн асуудал дээр та бүхэн юу хийчхэв дээ. Яг үнэнийг хэлэхэд иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа цаг үед хүмүүсийн аваад сурчихсан, хэмжээд сурчихсан, хэрэглээд сурчихсан, мөнгөнд хамаагүй гар хүрнэ гэдэг хэцүү асуудал шүү Монголбанкыхаан. Судалгаа хийж байх гар хүрэхгүй дээ. Тэртээ тэргүй тэтгэврийн хэмжээ хангалттай биш байхад дээрээс нь нэмээд ингэж тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлана гэдэг хариуцлагагүй асуудал шүү.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор 53 гишүүн буюу 54.6 хувийн саналаар санал дэмжигдлээ. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Манай банкууд Хөөрхий ядарсан өндөр настангуудыг тэтгэврийн зээлээр шулж ихээхэн мөнгө хүүлдэг хэтэрхий шунахай даа Настангууд минь тэтгэврийн зээл авахгүй л байхыг бодоорой !!!
    2025 оны 05 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top