x

Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар мал, түүхий эдийн дундаж үнэ олон аймагт өссөн үзүүлэлттэй гарчээ. Хамгийн өндөр үнэтэй малд атан тэмээ тооцогдож байгаа бөгөөд нэг толгойн үнэ 1.5 сая төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 110.1 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Соёолон үрээний үнэ ч өсөлттэй байна. Нэг үрээний үнэ 1.2 сая төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөс 51.8 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн эр хонины үнэ 29.1 мянган төгрөгөөр нэмэгдэж 280 мянгад хүрчээ. Эр ямааны үнэ 32.4 мянгаар өсч 180 мянган төгрөг болсон байна.

Харин хязаалан гунан үхрийн үнэ бага зэргээр буурч, 1.4 сая төгрөгт хүрсэн байна. Малын үнийн тооцоонд өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан буюу хүнс, ашиг шим, уналга, эдэлгээний зориулалтаар борлуулсан малыг хамруулдаг болохыг ҮСХ-ноос тодотгожээ. Харин хурдны, шилмэл омгийн өндөр үнэтэй малын үнийг дундаж тооцоонд оруулдаггүй юм.

Түүхий эдийн хувьд үхрийн 2 метрээс дээш урттай ширний үнэ 7.7 мянган төгрөг болж, өмнөх оноос 4 мянган төгрөгөөр өссөн байна. Харин цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 120 мянган төгрөг болж, 31 мянган төгрөгөөр буурсан нь анхаарал татаж байна. Гэсэн ч ноолуурын үнэ аймгуудаар харилцан адилгүй байгаа бөгөөд Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 141 мянган төгрөгт хүрсэн бол Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 100 мянган төгрөг байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top