x

Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жаргалсайхантай хүний нэр төрийн талаар ярилцлаа.

-Философийн үүднээс хүний нэр төр, алдар хүнд гэдгийг хэрхэн тайлбарладаг юм бэ?

-“Нийгэм философиос хэдий чинээ холдоно, төдий чинээ харанхуйлна” гэж ярьдаг. Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрх байдлыг тодорхойлоход энэ үг тун тохирох үг билээ. Монголчуудын философид хандах хандлага өмнөх нийгмийн үед ч бүрэн дүүрэн утгаараа биш, өнөө үед ч үл тоосон байдалтай явж ирсэн нь оюуны хоосрол, ёс суртахууны доголдол, нийгмийн доройтолд хүрэхэд тодорхой нөлөө үзүүлсэн гэхэд болно. Одоо ч бидний дунд философийг үл тоох хандлага үргэлжилсээр байгаа юм. Хүний бүтээсэн оюун сэтгэлгээний онцгой төрөл болох энэхүү шинжлэх ухааныг хэдий чинээ өндөр түвшинд авч үзнэ, төдий чинээ нийгэм боловсорч, эрүүлжиж, өнгө төрхөө засдаг. Нөгөөтэйгүүр энэхүү гажуудсан, доройтсон, гяланцаг, паланцаг Монголын нийгэмд философичдынхоо үгийг сонсох нь туйлын чухал юм. Нэр төр гэдэг нь хүнд өгөгдсөн заяагдмал чанар бөгөөд үнэнч зан, шударга байдал, нинжин сэтгэлээр илэрхийлэгддэг. Энэ нь юуны өмнө “хүн байх” гэдэг зарчмыг баримталж, ажил амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Нэр төр, нэр хүнд нь хүн өөртөө болон нийгмийн зүгээс түүнд хандах харилцаагаар илэрхийлэгддэг. Хүний нэр төр ёс суртахууны үнэт чанар, нийгэмд эзлэх байр суурь, бусдын төлөө хийсэн хөдөлмөр зүтгэлээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, нэр төр нь нийгэм, хамт олны зүгээс тухайн хүнийг үнэлэх үнэлгээ юм. “Хүнийг асран хайрлах сэтгэл нь амгалан жаргалангийн уг сурвалж” гэдэгчлэн хүний төлөө, бусдын талд, нийгмийг гэрэл гэгээтэй байлгах үйлсэд зориулсан бүхэн хүний нэр хүндтэй байхын уг үндэс нь болдог. “Өөрийн “Би”г даван туулж аз жаргалд хүрдэг” гэсэн Бурхан Буддагийн сургаалыг санаж бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн хүнд нэр төр, үнэ цэнийг авчирдаг.

-Монголчууд “Нэр хугарахаар яс хугар”, “Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэж ярьдаг. Та энэ талаар ямар бодол, байр суурьтай явдаг вэ?

-Эдгээр үг бол Монголын ард түмний онч мэргэн ухааны илрэл, зүйрлэлийн гайхамшиг төдийгүй хүний нэр төр хэчнээн үнэ цэнтэй болохыг илэрхийлсэн илэрхийлэл билээ. Үнэхээр ч сайн нэрийг олоход шургуу хөдөлмөр, нинжин сэтгэл, ухаалаг үйлдэл хэрэгтэй. Харин нэг л муу үйлдэл гаргавал муу нэрийг олдог, тэр нь хадгалагдан үлддэг. Тэгэхээр нэр төрөө байнга хадгалан хамгаалж, зөв явбал муу нэрийг авахгүй билээ. Өөрөөр хэлбэл, та үргэлж хүмүүсийн хяналтад байдаг бөгөөд сайн, эсвэл муу нэртэй байх нь зөвхөн танаас шалтгаална гэсэн үг юм. Иймд үгээ бодож ярих, үйлдлээ зөв хийх л чухал юм. Хүн хүмүүсийн дунд л хүн байна. “Та өөрийгөө битгий муу хэл. Энэ таны хийх ажил биш” гэдэг үг байдгийг ч санахад илүүдэхгүй.

-Өнөөгийн нийгэмд хүмүүс хэр нэр төрөө хичээж, хайрлаж байна гэж та хардаг вэ?

-Өнөөгийн Монголын нийгэм авах идэхийн шуналд аль хэдийнэ живжээ. Амин хувиа хичээж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, зөвхөн мөнгөний төлөө хөөцөлдсөн нэгэн үе бий болсон. Тэдэнд эх оронч үзэл, үнэт зүйлс, нийгмийн хэм хэмжээ гэдэг хоёрдугаар зүйл болсон. Монгол хүний хүн чанар эрс муудсан. Улс орноо боддог, ирээдүйгээ эрхэмлэдэг, бусдыг хүндэтгэн хайрладаг хүмүүс цөөрсөн. Залуу хүн бүр гадаад руу гарч, их мөнгө олж, сайхан амьдрахыг мөрөөдөх болсон. Нэр хүнд гол нь биш, харин баялаг, мөнгө хөрөнгө гол нь болоод удаж байгаа. Гэхдээ Монголоо хөгжүүлж, өөд нь татаж, улс шиг улс болгох, өөрсдөө нэр хүндтэй байх бодол тээсэн залуус байгаа нь ойлгомжтой. Цаашид төрийн тогтолцоогоо өөрчилж, нийгмээ соён гэгээрүүлж, боловсролын системээ шинэ шатанд гаргах ёстой. Хариуцлагатай, алсын хараатай, төлөвлөлттэй, төр шиг төртэй болж байж гэмээнэ Монгол Улс хөгжинө. Нөгөөтэйгүүр хувь хүний нэр хүндээс гадна улс орны нэр хүнд чухал байр суурьтайг анхаарах ёстой. Гадаад орнуудад монголчууд гэмт хэрэгт орооцолддог, тухайн оршин суугаа улс орныхоо хууль дүрмийг зөрчдөг байдал цөөнгүй байгаа нь харамсалтай. Энэ нь бас л монгол хүний хувиа хичээсэн зан чанартай холбоотой асуудал юм. Бидний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл нь нэгдүгээрт, эх орон юм шүү гэдгийг залуу хүн бүр хаана ч явсан санаж явах ёстой. Түүнчлэн бусдыг хүндэтгэх нь чухал. Хүндэтгэлээс хүндэтгэл л төрдөг. Б.Ренчин гуайн хэлсэн “Бусдын соёлыг хүндэтгэн өвчүү хүртлээ мэхий. Бусчир муу явдал биш, дэлхийг хүндлэхүйн ухаан тэр. Өөрийн соёлыг шүтэж, өвдөг нугалан сөгд. Өнө эртний ёсон буй, үндсээ бөхлөхийн учир тэр” гэсэн гайхамшигт үгийг санахад илүүдэхгүй.

-Ялангуяа олны танил хүмүүс нэг л хазгай гишгэвэл цахим гэх шүүхээр шүүлгүүлж байна. Ер нь ингэж хүний сул талыг олзолж цахимаар тэр хүнийг муулах, гутаан доромжлох нь ямар үр дагавартай вэ?

-Цаашид олон нийтийн цахим сүлжээ бие даасан соёл болж төлөвшинө. Цахим ертөнцөд сайн ч тал бий, сөрөг тал ч бий. Цахим сүлжээ гэдэг иргэдийн үзэл бодлоо илэрхийлдэг, тэднийг холбодог, мэдээ мэдээллийг цаг тухайд нь түгээдэг, шинэ мэдлэг бий болоход нөлөөлдөг талбар болсноос гадна нийгмийн уур амьсгалыг тодорхойлдог, төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлдөг хүчин зүйл болсон. Нөгөөтэйгүүр, хүнийг муулдаг, гүтгэн доромжилдог, өөрийгөө магтуулдаг арга хэрэгсэл болсон. Тиймээс энэ салбарт үйлчилж буй хуулиудын заалтыг мөрдүүлэх, зарим зүйл, заалтуудыг шинэчлэх нь чухал байна. Монголд хууль гардаг ч мөрдүүлэх механизм сул байдаг. Ер нь хүнийг муулдаг хүн өөр дээрээ сөрөг энерги авчирдаг гэж ярьдаг нь хоосон зүйл биш.

-“Дуудах нэрийг эцэг эх өгдөг. Дуурсах алдрыг өөрөө олдог” гэж ярьдаг. Хүн яавал зөв байх вэ. Зөв хүн байхын үндэс нь юу юм бэ?

-Энэ асуултад хариулахын өмнө хүн гэж хэн болох тухай цухас дурдах ёстой. Хүн бие, сэтгэл, оюун ухаан гурвын нэгдэл бөгөөд Бурханы тааллаар, хувь заяаны эрхээр хүний биеийг олж төрдөг. Буддизмд сургаснаар хүний амьдралын салшгүй мөн чанар зовлон бөгөөд “зовлон үнэн, шалтгаан нь үнэн, эдлэх нь үнэн, гэтлэх нь үнэн” юм. Хүн энэ яваа насандаа зөвийг үйлдэж, бурууг эс үйлдэж,бодож, сэтгэж, сурч, хөдөлмөрлөж, бусдыг хүндэтгэж, төвийг сахиж, дундыг барьж амьдрах ёстой. Мөн зоосоор төлдөггүй үйлийн үр, зээлээр сунгадаггүй хүний нас, зэдээр хуурдаггүй нүглийн нүд, залиар туулдаггүй туйлын үнэн байдгийг санаж явах нь чухал. Нэмж хэлэхэд, хүн амьдралын үнэнийг ухаарч ойлгохгүй бол зовж ойлгох зам л үлддэгийг бас санах ёстой.

-Хүний хийсэн ямар ч муу үйлдэл хэзээ нэгэн цагт заавал ил болдог. Үр хойч маань үлдэж хоцрох энэ хорвоод өөрийгөө зөв авч явах нь чухал шүү дээ. Ер нь хүнийг зөв байхад, зөв явахад юу чөдөр тушаа болдог вэ?

-Хүн үйлийн үрээ эдэлдэг. Харин түүнийг эдлүүлдэг нь туйлын үнэн билээ. Хүний буруу үйлдэл бүхний үндэс нь шуналын сэтгэл байдгийг олон шашин, мэргэд сургасан байдаг. Тухайлбал, А. Шопенгаур нэгэнтээ “Шунал нь далай ус мэт. Хүн хэчнээн ихийг олно, төдий чинээ дахин олох хүсэл төрдөг” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, шунал гэгч зүйл хүнийг харалган болгож, авах идэхийн донг өдүүлдэг. “Мөнгөний үнэр авсан хүнд хүний үнэр үлддэггүй” ч гэж ярьдаг. Иймд энэ амьдралд хүсэл шуналаа хязгаарлаж явах нь зүйтэй. Ер нь энэ ертөнцөд хүний хэрэгцээг хангах боломж байгаа боловч хүний шуналыг хангах боломж байхгүй.

-Ардчилсан нийгэмд амьдарч байгаагаараа түрий барьж юу ч хийсэн миний эрх гэх үзэл хандлагатай хүмүүс бий. Тэд хүний нэр төр, алдар хүндийг гутааж, доромжилж байгаагаа юман чинээ боддоггүй юм шиг ээ. Үүний шалтгаан нь юу вэ. Хүний нэр хүнд гэдэг зүйрлэшгүй үнэтэй зүйл шүү дээ?

-Т.Парсонсын тодорхойлсноор нийгмийн эхлэх цэг нь хэм хэмжээ, үнэт зүйл байдаг. Нийгэмд хүн нийгмийн гэрээг баримталж, бусдыг хүндэтгэж, дундыг баримталж амьдрах ёстой. Гэвч өнөөгийн нийгэмд ёс суртахууны үнэлэмж баримжаагаа алдсан хүмүүс олширч, тэд нийгэмтэй холбоо харилцаагүй болж, явцуу хүрээнд орж, амин хувиа хичээж, бүдүүлэг хэрэгцээнд дарлуулж, зөвхөн өнөө маргаашаа болгосон ахархан сэтгэл гаргаж, энэ байдлаараа ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг болсон. Монголд юм л яривал хүний эрх тоочдог, хүний үүргийг хэрэгжүүлдэггүй, бүдүүлэг, боловсролгүй залуу үе гарч ирсэн. Энэ нь одоогийн арчаагүй, дампуу нийгмийн тогтолцооны үр дүн юм. Хүний нэр хүндэд халддаг, ёс зүйгүй, үнэт зүйлгүй хүмүүсийг яавч зүгээр орхиж болохгүй. Хуулийн заалт гаргаж хэрэгжүүлэх ёстой. Ер нь бол хоёр төрлийн хууль байдаг. Нэг нь төрийн хууль, нөгөө нь хүний өөрийн доторх хууль буюу хүн чанар. Төрийн хуулийг чангатгаж болох ч хүний доторх хуулийг сайжруулахад төвөгтэй. Энэ асуудал залуу үеийн боловсрол, хүмүүжилд анхаарах, сайжруулах замаар л шийдэгдэнэ. Боловсролын системийг өөд нь татах ганцхан арга бол багш нарын цалинг доод тал нь хоёр дахин нэмэгдүүлж, нийгмийн хангамжийг эрс шинэ шатанд гаргах явдал юм. Ертөнцийг өөртэйгөө зохицуулах биш, харин өөрөө ертөнцтэй зохицон амьдардаг шинэ монгол хүнийг төлөвшүүлэх боловсролын систем Монголд хэрэгтэй болоод удаж байна.

-Та “Монголд юм л яривал хүний эрх тоочдог, хүний үүргийг хэрэгжүүлдэггүй, бүдүүлэг, боловсролгүй залуу үе гарч ирсэн” гэлээ. Залуус хэрхэн нэр төрөө эрхэмлэж, хадгалж явах вэ?

-Нэр төрөө эрхэмлэнэ гэдэг нь оршин буй нийгэм, улс орон, гэр бүл, эцэг эх, үнэт зүйлсээ эрхэмлэн хайрлана гэсэн үг юм. Ингэхийн тулд хүүхдэд системтэй боловсрол эзэмшүүлэх, багаас нь хүнийг хайрлах сэтгэлд суралцуулах, хөдөлмөрийн хүмүүжилтэй болгох, эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлийг суулгах нь хамгаас чухал. Залуу хүн бүр зөв, чанартай боловсрол, хүмүүжлийг олж авахын зэрэгцээ шургуу хөдөлмөрлөдөг зан чанартай байх ёстой. Залуу насанд урсгаагүй хөлс өтөл насанд нулимс болдгийг санаж явах учиртай. Ж.П.Сартрын хэлсэн “Бурхан гэж байлаа ч хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй” гэсэн үгийг санаж явах хэрэгтэй. Түүнчлэн “Нэг ялагдлын дараа ч биш, 100 ялагдлын дараа ч битгий бууж өг” гэсэн А. Линкольны сургаалыг эргэцүүлэн бодох ёстой. Нөгөөтэйгүүр аливаад чин сэтгэлээсээ хандаж сурах нь чухал. Агуу Күнз “Чин сэтгэл үзэгддэг. Үзэгдэл нь уриа болдог. Уриа нь туяа болдог. Туяа нь бүхнийг гийгүүлдэг. Иймд хэн чин сэтгэлтэй байна, тэр тэнгэрт ивээгддэг” хэмээсэн нь бий. Эцэст нь хэлэхэд, залуу хүн энэрэл хайрыг нийгэмд түгээгч байх ёстой. Энэ дэлхийд хамгийн сайхан зүйлс үнэгүй байдаг. Тэдгээр нь тэврэлт, хайр, урмын үгс билээ. Иймд эерэг бай, бусдыг хайрла, тэвэр, урмын үг хэл. Та энэ бүхнийг үргэлж биелүүлбэл таны нэр хүнд өндөрт байх нь ойлгомжтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 4 цаг 22 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 4 цаг 23 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 4 цаг 24 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 4 цаг 29 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 4 цаг 30 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 4 цаг 31 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 4 цаг 32 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 4 цаг 34 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 6 цаг 44 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 6 цаг 46 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 6 цаг 48 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 6 цаг 50 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 6 цаг 51 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 6 цаг 52 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 6 цаг 55 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 6 цаг 55 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 8 цаг 33 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 8 цаг 34 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 8 цаг 36 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 8 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top