x

Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 14-ний хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой аюулыг хязгаарлах чиглэл бүхий тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү тогтоолоор Засгийн газарт хууль, бодлогын хэд хэдэн чиглэлд хугацаатай үүрэг өгч байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 18-25 насны залуусын дунд түгээмэл болж байгааг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн онцолжээ. Тэрбээр энэ асуудлыг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой гэж үзэж, УИХ анхааралтай ажиллах шаардлагатайг тодотгосон байна.

Байнгын хорооны тогтоолоор:

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээний эсрэг эрх зүйн шинэчлэл хийх;

  • Хориглосон болон шинээр гарч буй бодисын жагсаалтыг тогтмол шинэчилж, бүртгэлд хамруулах;

  • Хэрэглэгчдэд зориулсан сэтгэл зүй, эмчилгээний тусламжийн тогтолцоог бий болгох;

  • Урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, соён гэгээрүүлэх арга зүйг боловсруулан, эцэг эхчүүд болон хүүхэд, залуучуудад тохируулсан хөтөлбөр хэрэгжүүлэх;

  • Сургагч багш нарыг бэлтгэж, нийгэмд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлүүдийг тусгасан байна.

Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлж, олонхийн дэмжлэгтэйгээр тогтоолыг баталжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top