Энтертайнмент

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно
Гурав дахь удаагийн “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолт тавдугаар сарын 24, 25-нд “Степп Арена” мөсөн ордонд зохион байгуулагдана. Энэ удаагийн шоуг дэлхийд нэрээ алдаршуулсан уран гулгалтын спортын одууд чимж, шилдэг үзүүлбэрүүдээ хүргэхээр Монголд ирэх гэж байна.
2025-04-22

“Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө
Америкийн Кино урлагийн академи “Оскар”-ын санал хураалтад оролцогч гишүүд ангилал тус бүрийн нэр дэвшсэн бүх киног үзсэнээ баталгаажуулах шаардлагыг 2026 оноос эхлэн албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ. Уг шинэ журам нь олон жилийн турш маргаан дагуулж ирсэн, зарим гишүүн бүх киног үзэлгүйгээр саналаа өгдөг гэх асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.
2025-04-22

3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг хүүхэлдэйн баатрын төрхөөр бүтээсэн 3D зураач Б.Энхтөрийн уран бүтээл олон нийтийн анхаарал, талархлыг хүлээгээд байна. Түүний энэхүү бүтээл нь Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс ч дэмжлэг хүлээж, цахим орчинд өргөнөөр түгжээ.
2025-04-21

“Евровижн-2025” уралдаан Швейцарьт болно – Шведийн хамтлаг ялах магадлал хамгийн өндөр байна
Европын хамгийн том дууны уралдаан болох “Евровижн-2025” энэ оны тавдугаар сард Швейцарын Базель хотод зохион байгуулагдах гэж байна. Анх 1956 онд Швейцарьт зохион байгуулагдаж байсан уг уралдаан 69 дэх удаагаа явагдаж буй бөгөөд тус улс түүхэндээ гурав дахь удаагаа энэхүү шоуг хүлээн авч буй онцлогтой. Энэ жилийн уралдаан Базель хотын “Санкт-Якобсхалле” нэртэй концертын ордонд болох бөгөөд Женеватай өрсөлдсөний эцэст сонгогджээ.
2025-04-18

Монголын анхны паппет кино “Пөөдөө” нээлтээ хийхэд бэлэн боллоо
Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Монголд анх удаа “паппет кино” төрлөөр бүтээсэн “Пөөдөө” уран сайхны киногоо маргааш буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг албан ёсоор нээх гэж байна.
2025-04-17

Монголын циркчид Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ
Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан, энэ сарын 16-22-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд циркийн үнэ төлбөргүй тоглолт болох гэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй уг арга хэмжээнд дэлхийн шилдэг циркийн уран бүтээлчид оролцох нь онцлог юм.
2025-04-14

“Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр ирэх сард романтизмын үеийн сонгодог бүтээл болох А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг шинэчлэн тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна.
2025-04-14

«Цагаан бадамлянхуа» эффект: Егөөдсөн хэрэглээ бодит худалдаа, аяллын тэсрэлт болж хувирсан нь
HBO сувгийн «Цагаан бадамлянхуа» олон ангит кино анх үзэгчдийг "хоосон дотор, хиймэл гадаад" тансаг хэрэглээний орчинг ёгтлон дүрслэхээр бүтээгдсэн ч, бодит байдал дээр өөрөө тэрхүү тансаг хэрэглээг өдөөсөн соёл, аялал жуулчлал, худалдааны давалгаа үүсгэв.
2025-04-09

“UB Food” фестиваль эхэлж, узбек үндэсний хоолны соёлыг онцолж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй “UB Food” олон улсын хоолны фестиваль өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулагддаг уг фестиваль энэ жил 11 дэх удаагаа болж байгаа бөгөөд анх удаа хаврын улиралд зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
2025-04-08

“A Minecraft Movie” нээлтийн долоо хоногтоо 157 сая ам.долларын орлого олж, бокс-оффисыг тэргүүлэв
Видео тоглоомоос сэдэвлэсэн “A Minecraft Movie” уран сайхны кино Хойд Америкийн кино театруудад нээлтээ хийсэн даруйдаа 157 сая ам.долларын орлого олж, 2025 оны бокс-оффисын жагсаалтыг шууд тэргүүллээ. “Warner Bros. Pictures” студийн бүтээл болох тус кино шинжээчдийн урьдчилсан таамгийг даван гарч, эхний долоо хоногтоо хамгийн өндөр орлоготой кинонуудаас нэгээр бичигдэж байна.
2025-04-08

“Идэрийн цуурай” дэвжээний нэрэмжит бөхчүүдийн дууны тэмцээн болно
Монгол бөхийн өв соёлыг олон талт авьяастайгаар нь таниулах, үндэсний дуу, хөгжимд хандах хандлагыг өргөжүүлэх зорилгоор “Идэрийн цуурай” дэвжээнээс 21 аймгийн бөхийн дэвжээдийн бөхчүүдийн дунд ардын болон зохиолын дууны уралдаан зохион байгуулахаар болжээ.
2025-04-04

«Шилжилтийн нас» олон ангит кино яагаад аймшигтай хэрнээ заавал үзэх ёстой вэ?
Британийн «Шилжилтийн нас» хэмээх мини-олон ангит кино энэ хаврын хамгийн их анхаарал татсан уран бүтээл болжээ. Зохиолчид энэ бүтээлээ гэмт хэрэг гарсан шалтгааныг биш, харин хэрхэн ийм хэрэг боломжтой болсон бэ гэдэгт төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, аймшигтай нэгэн хэргийн ард нийгмийн тогтолцоо, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн орчны доголдол байсныг харуулахыг зорьсон байна.
2025-04-03

“UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно
Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилгоор “UB food” фестивалийг дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна.
2025-04-02

"Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт сурагчид Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсон унших арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
2025-04-01

Памела Андерсон нас, нэр хүнд, амьдралын тухай өгүүлсэн “Шоугерл” кинонд гол дүр бүтээлээ
2025 оны гуравдугаар сарын 20-ноос Памела Андерсон, Жейми Ли Кертис нарын гол дүрд нь тоглосон “Шоугерл” нэртэй драматик кино дэлгэцнээ гарч эхэлжээ. Найруулагч Жиа Коппола энэ бүтээлээ насжилт, эмэгтэй хүний үнэлэмж, карьераа дуусгасан хүний шинэ амьдралыг хэрхэн эрэлхийлж байгааг уянгын өнгө аяс, гүн утгаар харуулсан бүтээл болгон найруулсан байна.
2025-03-26