x

Нийслэлийн иргэдийн баяр, хүрээ цам даншиг наадамд Д.Амарсайхан начин түрүүллээ

Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам даншиг наадам Хүй долоон худагт хоёр өдөр үргэлжилж, Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Нью Майнд групп, "Булган Хан" дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Тэргэн нүүр ХХК, Завхан Даян дэвжээний бөх, улсын гарди Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Жигүүр гранд ХХК, Булганхан дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Молор Трейд ХХК, Вайт Лэйк ХХК, Нэгдэл клуб, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар үлдэв. Тус барилдаанд Тува улсын 4 бөх, Солонгос улсын 3 бөх барилдсан бөгөөд Тува улсын заан, Монгол улсын аймгийн заан, Монгуш Айдын хоёр, Тува улсын аймгийн заан Шириж Түмэт Тува улсын сумын заан Доржу Александр нэг давлаа. Энэ барилдааны түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, дөрөвт үлдсэн бөх тус бүр 14 сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 4 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top