x

“Евровижн-2025” уралдаан Швейцарьт болно – Шведийн хамтлаг ялах магадлал хамгийн өндөр байна

Европын хамгийн том дууны уралдаан болох “Евровижн-2025” энэ оны тавдугаар сард Швейцарын Базель хотод зохион байгуулагдах гэж байна. Анх 1956 онд Швейцарьт зохион байгуулагдаж байсан уг уралдаан 69 дэх удаагаа явагдаж буй бөгөөд тус улс түүхэндээ гурав дахь удаагаа энэхүү шоуг хүлээн авч буй онцлогтой. Энэ жилийн уралдаан Базель хотын “Санкт-Якобсхалле” нэртэй концертын ордонд болох бөгөөд Женеватай өрсөлдсөний эцэст сонгогджээ.

Тус уралдааны хагас шигшээн тоглолтууд тавдугаар сарын 13, 15-нд, финалын тоглолт тавдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд нийт 37 орны уран бүтээлчид оролцоно. “Их тав” буюу Франц, Герман, Итали, Испани, Их Британи улсууд, мөн зохион байгуулагч Швейцарь орон шууд финалд оролцоно. Үлдсэн орнууд хагас шигшээ шатнаас өрсөлдөн шилдэг 20 нь финалд шалгарна. Түүнчлэн Польшийн Юстина Стечковская, Черногорын Нина Жижич зэрэг өмнө нь оролцож байсан дуучид энэ жил дахин хүч үзэхээр болжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жилийн уралдаанд оролцогчдын тав тухыг хангахын тулд камергүй бүсүүд, хаалттай сургуулилалтын өрөө гаргах, амралтын хуваарийг сайжруулах зэрэг шинэчлэлүүдийг нэвтрүүлж байгаа аж. Хөтлөгчөөр Хейзел Брюггер, Мишель Хунцикер, Сандра Штудер нар ажиллах бөгөөд гурван эмэгтэйгээр хөтлөх нь олон төрөл хэл, соёлын бэлгэдэл болно хэмээн тайлбарлажээ.

Тэмцээний ялагчийг таамаглах “Eurovision World”-ын дөрөвдүгээр сарын 14-ний урьдчилсан дүнгээр дараах орнууд ялах магадлалаараа тэргүүлж байна:

  • Швед (KAJ хамтлаг – “Bara Bada Bastu”): 27%

  • Австри (JJ – “Wasted Love”): 20%

  • Франц (Louane – “Maman”): 10%

  • Израиль (Yuval Raphael – “New Day Will Rise”): 6%

  • Нидерланд (Claude – “C’est La Vie”): 5%

Евровижн уралдааны сүүлийн жилүүдийн ялагчдыг дурдвал:

  • 2024 – Nemo (“The Code”, Швейцарь)

  • 2023 – Loreen (“Tattoo”, Швед)

  • 2022 – Kalush Orchestra (“Стефания”, Украин)

  • 2021 – Maneskin (“Zitti e buoni”, Итали)

Харин ОХУ дөрөв дэх жилдээ оролцохгүй бөгөөд Европын нэвтрүүлгийн холбооноос (EBU) 2022 онд хасагдсан хэвээр байна. Оросын тал үүний оронд “Intervision” нэртэй шинэ уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: RBC.ru, Eurovision World, Европын нэвтрүүлгийн холбоо (EBU)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top