x

Хятадын "зуны Давос"-ыг геополитик ба худалдааны дайн сүүдэртүүлэв

БНХАУ-ын Тяньжин хотод болж буй Дэлхийн эдийн засгийн форумаар дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэж байгаа ч оролцогчид улс төр, геополитикийн хурцадмал байдалд анхаарал төвлөрүүлж байна. Ираны хоолойн бүсэд үүсээд буй хямрал АНУ-г оролцуулаад зогсохгүй дэлхийн зах зээлийг донсолгож эхэлсэн бөгөөд газрын тосны үнэ сүүлийн хоёр долоо хоногийн доод цэгтээ хүрч, хөрөнгө оруулагчдыг болгоомжлолд оруулжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Борге Бренде хэлэхдээ “Бид олон арван жилийн турш тохиолдож байгаагүй геополитик, геоэдийн засгийн хамгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байна” гэж мэдэгдэв. Хэрвээ өсөлтийг дахин сэргээж чадахгүй бол дэлхий дараагийн арван жилд удаашралтай байж болзошгүй хэмээн тэрбээр анхааруулав.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эхлүүлсэн тарифт дайнууд нийлүүлэлтийн сүлжээг самууруулж, бизнесүүд ирээдүйгээ төлөвлөх боломжгүй болгосон нь хуралд оролцогчдын санааг зовоож байна. Колумбийн их сургуулийн профессор Жеффри Фриден “Бизнесүүд өнгөрсөн хэдэн жилийн юу болсныг дүгнэх хэрэгтэй байна. Бид олон улсын хамтын ажиллагааны эрин үеийн төгсгөлд хүрч, шинэ эринд орж байна” хэмээн тодотгов.

Газрын тосны үнийн өсөлт нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд дарамт болох аюултай. Үүний улмаас хэрэглээ хумигдаж, инфляц удаан үргэлжилбэл төв банкууд хүүг бууруулахад хойрго хандана. Мөн аялал жуулчлал, нислэгийн чиглэлүүдэд үүсэх тасалдал эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Дэлхийн газрын тосны дөрөвний нэгийг дамжуулдаг Хормузын хоолойг Иран хаахаа мэдэгдсэн нь Хятадад хүнд тусах бөгөөд тус улс Иранаас экспортлогдож буй газрын тосны 90 хувийг худалдан авдаг. Энэ нь Бээжингийн дэмжиж буй өндөр технологийн салбаруудын түлш, түүхий эдийн хамааралтай холбоотой аж.

Хятад улс дотоод эдийн засгийн уналт, үл хөдлөхийн хямрал, ажилгүйдэл, хэрэглээний сул байдал зэрэг асуудалтай нүүр тулж буй энэ үед “зуны Давос” чухал ач холбогдолтойгоор тооцогдож байна. Хэдий тийм боловч тус улс албан ёсны таван хувийн өсөлтийн зорилтдоо хүрч байгаа бөгөөд энэ оны дэлхийн өсөлтийн 30 хувийг дангаараа бүрдүүлж магадгүй гэж эдийн засагчид үзэж байна.

Эдийн засгийн боломжоо өргөжүүлэхийн тулд Бээжин хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийн салбарт анхаарлаа хандуулж байна. PwC-ийн тооцоогоор AI 2035 он гэхэд дэлхийн эдийн засгийг 15 хувиар өсгөж магадгүй аж. Гэсэн ч тарифын асуудал одоо ч бизнес эрхлэгчдийн санааг зовоосоор байна. Трампын тавьсан тарифын завсарлага тун удахгүй дуусах гэж байгаа нь гадаад, дотоод компаниудын урт хугацааны төлөвлөлтөд эргэлзээ төрүүлж байна.

Эх сурвалж: BBC News.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 26 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 33 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 38 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 18 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 27 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 36 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 41 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 0 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 20 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 25 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 36 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 56 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 43 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 27 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top