x

“Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр ирэх сард романтизмын үеийн сонгодог бүтээл болох А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг шинэчлэн тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна.

Тус бүжгэн жүжиг нь ирэх тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тоглогдох бөгөөд ОХУ-ын алдарт “Большой” театрын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич Жизелийн дүрийг бүтээж, ханхүү Альбертын дүрийг тэргүүн гоцлооч Клим Ефимов амилуулах юм. Энэ нь Монголын балетын тайзнаа дэлхийн түвшний гоцлол бүжигчид зочлон оролцож буй ховор тохиолдол гэдгээрээ онцлогтой.

Францын нэрт хөгжмийн зохиолч Адолф Аданын энэхүү бүжгэн жүжиг нь анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Парисын “Гранд Опера” театрт тоглогдож, романтизмын үеийн бүжгэн жүжгийн сор болсон бүтээл хэмээн үнэлэгдсэн байдаг. Харин Монголын тайзнаа уг бүтээл анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд Оросын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэн тавьж, монголчуудын хүртээл болгожээ.

“Жизель” бүжгэн жүжиг нь хайр, урвалт, уучлалын утга агуулгатай, уран тансаг хөдөлгөөн, гүн утга санаа бүхий сор бүтээл бөгөөд дэлхийн балетын тайзнаа хамгийн олон удаа тоглогдсон бүжгэн жүжгүүдийн нэг хэмээгддэг.

Эх сурвалж: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top