x

Сэлэнгэ аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

Сэлэнгэ аймгийн Засаг дарга А/333 тоот захирамжаар зургаадугаар сарын 25-наас эхлэн тус аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Энэ шийдвэр нь аймагт нэгэн зэрэг таван ойн түймэр дэгдсэнтэй холбоотой бөгөөд ойн гал түймрийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна.

Өчигдөр өглөөний байдлаар улсын хэмжээнд зургаан түймэр бүртгэгдсэн бол оройн үед энэ тоо арван гурван болж огцом нэмэгдсэн байна. Эдгээрээс хамгийн олон нь буюу тав нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ. Ойн түймэр дараах газруудад гарсан байна:

  • Алтанбулаг сумын Цөх 3-р баг, Доргонтолгой

  • Цагааннуур сумын Оргих 1-р баг, Товхонхан уулын ар Хоорондын ам

  • Ерөө сумын Буурагчин 2-р баг, Даваат

  • Ерөө сумын Буурагчин 2-р баг, Ялбагийн Асгатын ам

  • Түшиг сумын Жаргалмандах 1-р баг, Самданшовх

Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга хурандаа С.Пүрэвсамдан нар удирдлагаар оролцож байна. Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, мөн түүнчлэн Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумдын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Тужийн нарсны цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, орон нутгийн иргэд идэвхтэй ажиллаж байна.

Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор сумдын Онцгой комиссууд шуурхай хуралдаж, мэргэжлийн анги, хүн хүч, техник хэрэгсэл, нөөц бололцоогоо дайчлан ажиллаж эхэлжээ. Галын голомтууд ойд дэгдсэн учраас унтраах ажиллагаа хүндрэлтэй байгаа ч холбогдох байгууллагууд байгаль хамгаалал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ОБЕГ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top