x
Эдийн засаг
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хангах Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын бэлтгэл хангагдаж, энэ сараас барьж эхлэхээр боллоо. Уг станц ашиглалтад орсноор нийслэлийн дулаан, цахилгааны хангамж сайжирч, байгаль орчинд ээлтэй технологиор ажиллах юм.
2026-03-17
Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ
Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувиар өссөн хэдий ч гадаадын шууд хөрөнгө оруулалт 39 хувиар буурсан байна. Засгийн газар болон нийслэлээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, мега төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
2026-03-17
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина
Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд нарны цахилгаан станц барих гэрээг байгууллаа. Уг станц ашиглалтад орсноор эрчим хүчний импортыг бууруулж, жилд 2 сая ам.доллар хэмнэх ач холбогдолтой.
2026-03-17
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр баригдсан Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо. Тус үйлдвэр нь өдөрт 50 мянган шоо метр ус боловсруулж, дулааны цахилгаан станцуудыг техникийн усаар хангах юм.
2026-03-16
"Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа
Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцуулах "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалт болж байна. Нийслэлийн зүгээс тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
2026-03-16
Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.6 их наяд төгрөг болжээ.
2026-03-16
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Хүүхэд, залуус аа, санхүүгийн зөв хэрэглээнд суралцахад тань туслах The Color Card, Skate card эсвэл SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг үү? Хэрвээ тийм бол Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Everyday cashback” урамшуулалт аяны хүрээнд дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаад өдөр бүр 20% хүртэлх буцаан олголт авах боломжтой.
2026-03-16
Ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна
Монголбанкнаас ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттай шилжүүлж, шинээр Орон сууцны санхүүжилтийн банк байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр хэлэлцлээ.
2026-03-16
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ
Улаанбаатар хотын түгжрэлийг 30 хувиар бууруулах зорилготой 32 километр урт Туулын хурдны замын барилгын ажил эхэлсэн бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2026-03-16
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, тээврийн өртөг буурна. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 10 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
2026-03-13
Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гадаад худалдааг өргөжүүлэх зорилготой уулзалт болж, бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээл, экспортын боломжийн талаар хэлэлцлээ.
2026-03-13
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалын тайланг танилцуулж, эрсдэлийг тооцон төсвийн зарлагыг хэт нэмэгдүүлэхгүй байх зөвлөмж гаргалаа.
2026-03-13
Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэг "Рио Тинто"-той хуралдаж, хөрөнгө оруулагчийн шинэчилсэн санал шаардлагад нийцээгүй тул дахин сайжруулахаар боллоо. Хэлэлцээрийг энэ сард багтаан дуусгахаар талууд тохиролцсон байна.
2026-03-13
Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв
“Аялал жуулчлалын 7 хоног-2026” чуулганы үеэр спортын контент жуулчдыг татах шинэ хандлага болж буйг онцоллоо. Түүнчлэн салбарын хөгжилд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн технологи чухал үүрэг гүйцэтгэхийг судлаачид танилцуулав.
2026-03-12
Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна
АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцаж, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байна.
2026-03-12
Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд цахилгаан мопед болон унадаг дугуйн импорт 10 дахин өсөж, 12 мянга гаруй ширхэгт хүрсэн байна.
2026-03-12
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ
Энэ оны хоёрдугаар сард орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өссөн бөгөөд шинэ орон сууцны дундаж үнэ 4.76 сая, хуучин орон сууцных 5.03 сая төгрөгт хүрчээ.
2026-03-12
Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо
Засгийн газрын хуралдаанаар Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон ХБНГУ-ын банктай хамтран хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг дэмжлээ. Эдгээр төсөл хэрэгжсэнээр орон нутаг болон нийслэлийн зарим дүүргийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа дээшилнэ.
2026-03-11
Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ
Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замыг БНХАУ-тай хамтран барих хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрх олголоо. Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр хил дамнасан ачаа тээвэрлэлт болон боомтын хүчин чадал нэмэгдэх юм.
2026-03-11
Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа
Засгийн газрын хуралдаанаар ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тогтоол баталж, ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээл болон экспортын урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.
2026-03-11
14 15 16 17 18 19 20
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top