x

Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувиар өсөж, нэрлэсэн ДНБ 89.9 их наяд төгрөгт хүрсэн эерэг үзүүлэлттэй гарсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багасжээ.

Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.36 тэрбум ам.доллар байсан нь 2024 оны мөн үеийнхээс 39 хувь буюу 870 сая ам.доллароор багасахад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна хууль эрх зүйн орчин тогтворгүй, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурсан зэрэг нь нөлөөлсөн байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 2.8 тэрбум ам.доллар орчим байсныг олон улсын статистик тайланд дурдсан байдаг. Үүний дийлэнх нь уул уурхай, эрчим хүч, барилга, тээвэр логистик, газрын тос боловсруулах, аж үйлдвэрийн төслүүдэд чиглэжээ.

Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд “Эдийн засгийн өсөлтийг иргэдэдээ хүргэх” 300 хоногийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгааг ЭЗХЯ-ны дэд сайд С.Даваасүрэн “Мега төслийн танилцуулга уулзалт өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэснийг ЭЗХЯ мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, эдийн засгийг дэмжих төсөл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тустайг тодотгоод, "Томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна. Агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг тулгамдаж буй асуудалд хувийн хэвшлийн шинэ төсөл санаачилгыг хүлээж авахад бэлэн” гэв. Улаанбаатар хотод одоогоор “Агро сити”, “Хүннү хот”, “Налуу Ухаа” төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр нь эдийн засгийг дэмжих, шинэ хот байгуулах бодлогыг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэх, хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой юм.

Энэ сарын 16-20-нд зохион байгуулах “Улаанбаатар‑Хөрөнгө оруулалт” долоо хоногийн хүрээнд ЭЗХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болсон өдөрлөгт оролцогчид төслүүдийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн тухай санал солилцов. Энэ үеэр Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хүннү хотын хөгжлийн корпорац ХХК төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top