x

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэх бэлтгэл хангагдаад байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэх ажлууд шат дараатайгаар хийгдэж байна. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 74-р тогтоолоор төсөл хэрэгжүүлэх талбайг батлуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газрын эзэмших эрхийг нийслэлд шилжүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны хогны цэг орчимд үнсэн сангийн зориулалттай 39 га газрыг эзэмших эрх гарсан. Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 22 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна.

Шинэ станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд холбох техникийн боломжийг Диспетчерийн үндэсний төв судалж, 2027-2028 оны түвшинд нэгдсэн сүлжээнд холбох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан ба Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлүүдийн дагуу зургийн ажлууд хийгдэж байна. Станцын түлшний хангалтыг найдвартай болгох зорилгоор Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс салбар төмөр зам татах боломжийг судалж, шинэ салбар төмөр зам барих боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэснээр нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй хангаж, станцын түлшний нөөцийг тогтвортой байлгах нөхцөл бүрдэх юм. Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)" төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр "Митайм Интернэшнл" компани ажиллаж байна.

Технологийн хувьд ДЦС-5 нь агаарын хөргөлттэй конденсатортой мөн усаа дахин ашиглах системтэй тул усны хэрэглээ харьцангуй бага байх онцлогтой. Станц нь эргэлтэт буцламтгай үет шаталттай (CFB) төрлийн зуух ашиглах тул хүхрийн болон азотын дутуу ислүүдийн ялгаралт буурч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц багасна гэсэн судалгаа гарсан. Дулааны тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top