x

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ

Орон сууцны үнийн индекс энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.4 хувиар багасжээ.

Хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 6.25 сая төгрөг байв. Шинэ орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь буюу 637.1 мянган төгрөгөөр нэмэгдэж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь буюу 60.5 мянган төгрөгөөр багассан байна.

Өнгөрсөн сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 6.22 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь буюу 690.7 мянган төгрөгөөр нэмэгдэж, Чингэлтэй дүүрэгт 2 хувь буюу 108 мянган төгрөгөөр багасав.

Орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүргийн 220 мянгат орчимд 9.46 сая байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчимд 3.18 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

Туршилт тооцоогоор, энэ оны хоёрдугаар сард нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.28 сая, хоёр өрөө орон сууцных 1.85 сая, 3 өрөө орон сууцных 3.01 сая төгрөг байв. Орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал Сүхбаатар дүүргийн төв талбай, 220 мянгат орчимд 1-3 өрөө байр 1.40-4.61 сая байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчим 1.0-1.5 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top