x

Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв

“Аялал жуулчлалын 7 хоног-2026” үндэсний чуулганы “Оюутан залуусын өдөр”-т “Спарк” агентлагийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн “Physical Asia” контентын нөлөө аялал жуулчлалд хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгааг танилцуулжээ.

Тухайлбал, Монгол Улсын Арслан Б.Орхонбаярын бэлтгэлийг үзэхээр Солонгос, Тайландын жуулчид урьдчилан зөвшөөрөл авч, бэлтгэлийн хэсгийг үзэж байгаа нь спортын контент жуулчдыг татах шинэ хандлагыг харуулж байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирын үзүүлбэрийг үзэхийн тулд заавал ХБНГУ руу явах шаардлагагүй болж, энэ зун “ARA” фестивалийн үеэр Монголд тоглолт хийхээр төлөвлөжээ. Дэлхийн хүчний спортын тамирчин Эдди Уилламс “ARA” фестивалийн нүүр царайгаар ажиллаж, “Physical Asia” баг Монголд ажиллаж, контент бүтээхээр төлөвлөж байгаа ажээ.

Илтгэлд мөн Монголын тамирчдын сошиал дагагчид 10 мянгаас 500 мянга хүртэл өссөн нь олон улсын нөлөөлөгчидтэй хамтран Монгол Улсыг сурталчлах боломж болж байгааг онцолсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны мэдээлэв.

Түүнчлэн, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ирээдүйд хиймэл оюун, их өгөгдлийн технологи чухал үүрэг гүйцэтгэх болсныг БНСУ-ын Соган их сургуулийн судлаач, профессор Иан Сазерлэнд “AI ба Big Data аялал жуулчлалд” илтгэлдээ онцолжээ. Тэрбээр аялал жуулчлал нь дэлхийн хамгийн динамик салбарын нэг бөгөөд ажлын байр бий болгох, бүс нутгийн эдийн засгийг дэмжих, соёлын солилцоог өргөжүүлэх үүрэгтэй ч байгаль орчин, дэд бүтэц, орон нутагт тодорхой дарамт үүсгэдэг. Иймээс COP17-гийн эрин үед тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зөвхөн сайн санаа хангалтгүй, илүү ухаалаг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах систем шаардлагатай. Хиймэл оюун, өгөгдлийн шинжлэх ухаан нь энэ системийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг тэмдэглэжээ.

Аялал жуулчлалын салбарт одоогоор хиймэл оюуныг жуулчдын урсгал, зах зээлийн эрэлтийг таамаглах, зочид буудал, нислэгийн динамик үнэ тогтоох систем, хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэгдлийг текст анализ ашиглан боловсруулах, аяллын төлөвлөлт, захиалгын систем, чатбот, автомат харилцагчийн үйлчилгээ, байгууллагын хүний нөөц, хуваарь, үйл ажиллагааны оновчлолд ашиглаж байна. Хиймэл оюуныг ашиглахдаа мэдээллийн нууцлал, алгоритмын хазайлт, буруу мэдээлэл үүсэх эрсдэлд анхаарах шаардлагатайг ч онцолжээ.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top