x

Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов

Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жилийн нээлт  Улаанбаатар хотноо өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг туршлагыг өвлүүлэх үйлсэд тодорхой үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайллыг тодотгох зорилгыг агуулж байв.

Тиймд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээлтийн үгэндээ, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жилд хэд хэдэн чиглэлд бодитой ахиц гаргахыг зорьж буй. Тухайлбал, юуны түрүүнд эмэгтэйчүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, зээл, даатгал, хадгаламж зэрэг санхүү, эдийн засгийн боломжийг сайжруулах. Гуравдугаарт, инновац, технологийн шийдлийг нэвтрүүлж, эмэгтэйчүүдийн ажлын ачааллыг багасаж, бүтээмжийг өсгөх. Дөрөвдүгээрт, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг нэг зорилгод уялдуулж, бодит үр дүн гарахуйц төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх. Тавдугаарт, тэдний нийгмийн баталгааг хангах, үр хүүхдээ өсгөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг илүүтэй бүрдүүлэх шаардлагатайг онцлов. Түүний зэрэгцээ Үндэсний их баяр наадмын үеэр тэмдэглэх Дэлхийн адууны өдрөөр эмэгтэйчүүдийн үйлдвэрлэл, хоршоо, жижиг дунд бизнесийг дэмжих, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, олон улсын түншлэлээ тэлэх зэрэг гарц нээгдсэнийг тэмдэглэлээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяо мөн үеэр хэлэхдээ монгол орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын гол хөдөлгөгч хүч болсон малчин эмэгтэйчүүдийн нуруун дээр хүнс үйлдвэрлэл, мал сүргийг хариулах, байгалийн нөөцийг хамгаалах, уламжлалт мэдлэгийг хадгалах, гэр орны ахуй амьдралыг өргөж явах зэрэг маш олон үүрэг явдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй фермерүүдийг дэмжих нь зөвхөн тэгш эрхийн тухай асуудал биш хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэсвэрлэх чадвар, бэлчээрийн тогтвортой менежмент, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн эх үндэс нь эмэгтэйчүүд хэмээн тодотголоо.

Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Ш.Цэрэндэжид 1994 оноос хойш буюу 30-аад жил мал маллажээ. Түүний хувьд тооны олонд бус чанарт анхаарч, сүргийн тоог 500-гаас нэг их цөөрүүлэхгүй, бас нэмэхгүй байх нь зохистой. Ингэснээр ажлын ачааллын зохистой харьцаа хангаж, тухайн малчны эрүүл мэнд, ахуй амьдралдаа зарцуулах цаг гарна гэж тэрбээр үзэж байна. Тэднийх хонь ямаа голдуу 500-гаад толгой малтай. Зун, намрын улиралд сааль сүүгээ боловсруулж, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ ойр тойрны иргэдэд худалдан борлуулдаг. Ямааны сүүг 5000, ааруулаа 20 мянган төгрөгөөр борлуулдаг. Хавартаа ноолуураа зарж, өрхийн санхүүгийн гол орлогоо болгодог байна. Тэрбээр тариаланч, малчин эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, бодлогоор дэмжих тухайд яригдаж байгаад баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

2021 оны байдлаар дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний 41 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, эрэгтэй ажиллагсдын харьцаатай бараг тэнцэж ирсэн байна. Манай улсын хувьд тус салбарт 689 мянган хүн ажиллаж байгаагийн 48 хувь нь эмэгтэйчүүд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун илтгэлдээ дурдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top