x

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр \2026.06.02\ НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэглэгч, тээвэрлэгч нууц бүлэглэлийг илрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай 1998 оноос хойш хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцоллоо.

Мөн Монгол Улсын мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, лаборатори, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн сургах зэрэг олон талт чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны зүгээс 20 гаруй жилийн турш тогтвортой дэмжлэг үзүүлж ирснийг дурдаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр "Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь" (M-LET) төслийг 2024 оны 05 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуультай хамтран авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанц сүүлийн жилүүдэд Монгол улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг идэвхжүүлж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, улам чадавхжиж байгааг онцоллоо. Тэрээр хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй болгоход анхаарч, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд боловсон хүчнийг бэлтгэхэд илүү анхаарна гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас Засгийн газар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ял шийтгэлийн бодлогыг чангатгах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарч байгааг дурдав.

Мөн тэрээр Цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх бие даасан албыг шинээр байгуулж, хүний нөөцийг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд олон улсын байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг цохон тэмдэглэлээ гэж Хууль зүйй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top