x

Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа

Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн босгон дээр тодоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл тохиож байна.

2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Газрын тос, байгалийн хийн асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших "Тавантолгой XXXIII" бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд 2021-2025 онд хэрэгжүүлсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авахаар шийдвэрлэлээ.

"Тавантолгой XXXIII" бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн хайгуулын ажлыг Төрийн өмчит "Эрдэнэс метан" ХХК болон Австрали Улсын хөрөнгө оруулалттай "Жейд Метан" ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай "Метан газ ресурс" ХХК гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Тавантолгой XXXIII талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгож, Ашигт малтмал, газрын тосны газар болон "Эрдэнэс метан" ХХК -ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан.

Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 150 дугаар тогтоолоор гэрээний эрх үүргийг "Метан газ ресурс" ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээлэгч нь 2021-2025 оны хооронд Тавантолгой XXXIII талбайд хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, нүүрсний давхаргын метан хийн хайгуул, үнэлгээ, туршилтын-олборлолт, болон хэвтээ цооног өрөмдөж, нүүрсний давхрааст агуулагдах хийн туршилт, судалгааны ажлуудыг цогцоор нь гүйцэтгэн хайгуулын ажлын үр дүнд "Тавантолгой XXXIII" гэрээт талбайн Улааннуурын хэсэгт нүүрсний давхаргын метан хийн анхдагч хуримтлал болон олборлох боломжит нөөцийн хэмжээг тооцоолон тогтоосон.

Улааннуурын хэсэг нь 60 км.кв талбайг хамарч байгаа ба нөөцийн тооцоолол хийсэн хэсэг нь 4.2 км.кв талбайг хамарч байгаа. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+магадлалт) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3Р (баталгаат+магадлалт+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолон тогтоосон байна. Дээрх батлагдсан нөөцийг зөвхөн Улааннуурын хэсэгт гүйцэтгэсэн үнэлгээний хөтөлбөрөөр тогтоосон бөгөөд бусад талбайд нөхцөлт баялгийн зэрэглэлээр нүүрсний давхаргын метан хийн баялгийг үнэлжээ. Энэ нь цаашид тус талбайн нөөцийн хэмжээ өсөх бүрэн боломжтой гэсэн үг юм.

Энэ нь Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн салбарын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Гэрээлэгч Газрын тосны тухай хуулийн дагуу PDO буюу Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлснээр Ашиглалт, олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

Нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний шилжилтийн үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэлбэлзэлийг тэнцвэржүүлэх, эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах цэвэр түлшний эх үүсвэр болох өндөр боломжтой. Энэ утгаараа "Тавантолгой XXXIII" төсөл нь Монгол Улсад метан хийн аж үйлдвэрийн суурийг бүрдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top