x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа.

1998 онд байгуулагдсан "Ханбогд кашимер" ХХК 700 орчим ажилтантай. Жилд 1,500 гаруй тн самнасан ноолуур боловсруулж, 300 мянга гаруй ширхэг сүлжмэл, мөн тооны нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг.

"Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч 300 тн түүхий ноолуур худалдан авсан байна. Үүний зэрэгцээ банкны өндөр хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө шинэчлэн, барилга байгууламж, үйлдвэрийн орчноо сайжруулж, агуулахаа өргөтгөжээ.

Тухайлбал өнгөрсөн онд 6,480 м² талбай бүхий үйлдвэрийн 8 давхар өргөтгөл, үйлчилгээний цогцолбороо ашиглалтад оруулсан байна.

Тус компани 2024 оноос нийт цахилгаан хэрэглээнийхээ 35 хувийг нарны цахилгаан үүсгүүрээр хангадаг болжээ.

Компанийн удирдлага "Цагаан алт" хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

"Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм.

Үүний дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал гэхэд л 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн самнасан ноолуурын экспорт өмнөхөөс зургаа дахин нэмэгдэж 4,000 тн-д хүрээд байна. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн гэсэн үг юм.

Энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 11 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 12 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 13 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 15 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 1 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 3 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 4 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 5 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 36 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 37 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 39 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 58 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 13 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 18 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 47 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 49 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 49 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 52 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top