x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн удирдлага, багш, ажилтан, оюутнуудтай уулзлаа.

1965 онд Хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль байгуулагдсан нь Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн үндэс суурь болсон түүхтэй.

Тус сургууль өдгөө шаталсан сургалтын тогтолцоотой, мэргэжлийн болон техникийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулдаг.

Сургуулийг төгссөн 32,800 гаруй хүн мах, сүү, гурил, талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад салбарт мэргэжлээрээ ажиллаж байна.

Ерөнхийлөгч тус сургуулийн сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, хоол үйлдвэрлэлийн дадлагын орчин, суралцагчдын гаргасан мах, сүү, талх, нарийн боовны үзэсгэлэн зэрэгтэй танилцлаа.

Тэрбээр "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнд нэгдэн, 900 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжийг мэргэжилтэй ажилтан, техникч, технологичоор хангаж байгаа сургуулийн удирдлага, хамт олон, төгсөгч, суралцагчдад талархал илэрхийллээ.

Мөн үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн захиалгаар хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний чанар, аюулгүй байдал зэрэг чиглэлээр 800 гаруй хүнийг богино хугацааны сургалтад хамруулжээ.

Ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор Хосмог сургалт нэвтрүүлж, мах, махан бүтээгдэхүүн, тогооч, тоног төхөөрөмжийн засварчин, үйлдвэрийн техникч мэргэжлээр сургалт явуулж байна.

Дээрх сургалтад 120 орчим хүн хамрагдаж байгаа бөгөөд энэ жил 33 нь төгсөн гарчээ.

Тус сургуулийн мах, сүү боловсруулах үйлдвэр, нарийн боовны цех Хан-Уул дүүргийн цэцэрлэг, сургуулийн "Үдийн хоол", "Үдийн цай" хөтөлбөрт бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлдэг.

Хүнсний үйлдвэрүүдэд аарцаар баяжуулсан бүтээгдэхүүний түүхий эд нийлүүлэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн байгууллагуудын зохион байгуулдаг арга хэмжээнд катерингийн үйлчилгээ үзүүлдэг юм.

Сургууль цаашид Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг хослуулан сургалтын орчин, шаталсан сургалтын тогтолцоо, агуулгаа улам сайжруулах зорилт тавьжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 3 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 4 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 5 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 7 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 53 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 55 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 56 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 57 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 28 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 29 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 31 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 50 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 5 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 10 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 39 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 41 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 41 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 44 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top