x

Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Баяр хөөртэй хаврын баяр-Хятад хоолны амт” Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөгийг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд өнөөдөр зохион байгууллаа.

Монгол, Хятад орны хоолны соёлын харилцааны гүүрийг бий болгох зорилготой энэхүү өдөрлөгт “Хятад луу” ресторан, “Ланжоу үхрийн махан гоймон”, “Марко Поло”, “Boiling pots”, “Наранбулаг буудал”, “Asia hot pot” , “Санфү”, “Сычуань” зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг ресторан оролцов.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жи, “Хятад хоолны соёл нь эртний арвин түүхтэй бөгөөд таван амтны зохицол, өнгө, үнэр, амт, үзэмжийг эрхэмлэдэг. Энэ нь хятад хүний амьдралын ухаан, хүмүүнлэг сэтгэлийн илэрхийлэл төдийгүй хятадын соёлын хамгийн амьд, амьдралд ойр өв тээгч нь юм” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Хятад, Монгол хоёр орон газарзүйн хувьд ойр, хүмүүнлэгийн харилцаа нягт, хоолны соёлын солилцоо нь урт удаан түүхтэй, үр өгөөжтэй байсаар ирсэн. Олон жилийн турш хоёр орны хоолны соёл харилцан суралцаж, бие биеэ баяжуулсаар ирсэн нь ард түмнүүдийн нөхөрлөлийн чухал хэлхээ холбоо болж байна. Энэ жил Монгол Улсын хөгжлийн шинэ таван жилийн төлөвлөгөө эхэлж буй чухал жил. Хоёр улс орчин үеийн хөгжлийн зураглал дор мөр зэрэгцэн урагшилж байна. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв цаашид хоёр орны ард түмний хамтын хөгжил, цэцэглэлтийн замд соёлын хамтын ажиллагааны гүүр болон ажиллахад үргэлж бэлэн байх болно” гэв.

Монгол дахь хятад ресторан нь тал нутагт хятадын уламжлалт амтыг авчирч, Хятад-Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааны чухал цонх болж, монголын аялал жуулчлалын салбарын хөгжил болон иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа аж.

Тус үйл ажиллагаанд зориулан хятадын хоолны амталгаа, хаврын баярын соёлын өдөрлөг, хятад тогоочийн ур чадварын үзүүлбэр, хаврын баярын хятад хэлний булан зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top