x

ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн зүүн бүсийн иргэдийг эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоогоор хангах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ач холбогдол бүхий төслийг дахин сунгасан гэрээний хугацаанд буюу тавдугаар сарын 20 гэхэд дуусгахыг үүрэг болгов.

ХХААХҮ-ийн сад Хэнтий аймагт ажиллаж, Хэрлэн сумын ногоочин, тариаланч, аймаг орон нутгийн удирдлага, Дулааны талын 700 га-гийн услалтын системийн төслийн нэгж, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзсаныг тус яам мэдээллээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн уулзалтад оролцогчдын мэдээлэлтэй танилцсаны дараа “Жинсийн орой” ХХК-ийн удирдлагад гэрээний хугацааг дахин сунгахгүй гэдгийг сануулав. Цаашид услалтын системийг сум, орон нутаг хариуцаж бүрэн хүчин чадлаар нь ашиглах, орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үйлчилгээний төлбөр, ашиглалтын зардлыг журмын дагуу батлуулах, төсөл хэрэгжүүлэх нэгж сум, иргэд тулгарч буй асуудлыг хамтран шийдэж ажиллахыг албаныханд чиглэл болгожээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус төслийн барилга угсралтын явцтай танилцаж, хариуцлагагүй ажиллаж буй гүйцэтгэгч компанид хатуу шаардлага тавьж, хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлж, төслийг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэг болгож байв.

Төслийг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд, Хэнтий аймгийн Засаг дарга нар 2025 оны зургадугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top