x

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон Монгол Улсын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг өнөөдөр (2026.03.12) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 зорилттой, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь үндсэн 4 бодлогын хүрээнд 620 зорилт, 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 219 хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлттэй батлагдсан.

Үүнээс мэдээллийн эх сурвалж гараагүй 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлтээс бусад 13 үр дүнгийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1213 зорилт, арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол "Хяналт-шинжилгээ хийх журам"-д заасан аргачлалын дагуу хяналт-шинжилгээ хийсэн байна.

Хяналт-шинжилгээний дүнгээр тус хөтөлбөрийн хавсралтаар баталсан бодлогын 13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийжээ. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарсныг Эдийн засаг, хөгжлийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top