x

АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана

Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд доголдол үүсэж, зах зээл дээрх үнэ огцом өсөв. Үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулах зорилгоор АНУ стратегийн газрын тосны нөөцөөсөө 172 сая баррель нефть гаргахаар шийдвэрлэснийг тус улсын Эрчим хүчний сайд Крис Райт мэдэгдлээ.

Энэ шийдвэр нь Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 32 орны хамтарсан арга хэмжээний хүрээнд хэрэгжиж буй бөгөөд дэлхийн зах зээлд нийт 400 сая баррель газрын тос нийлүүлэхээр тохиролцсон байна.

АНУ стратегийн нөөцөөсөө газрын тос гаргах ажиллагааг ирэх долоо хоногоос эхлүүлж, ойролцоогоор 120 хоногийн хугацаанд үе шаттайгаар зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал байдал нь дэлхийн газрын тосны зах зээлд томоохон дарамт үзүүлж эхэлсэн. АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагаа хоёрдугаар сарын 28-нд эхэлсний дараа Иран хариу цохилт өгч, бүс нутгийн хэд хэдэн улс дахь Америкийн цэргийн баазуудыг онилсон пуужин, дроны довтолгоо хийсэн.

Мөн Ираны хувьсгалын харуулын корпус Персийн булангийн бүс дэх газрын тос тээвэрлэлтийг зогсоох талаар анхааруулж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх танкеруудын хөдөлгөөн эрс саарчээ.

Ормузын хоолой нь Персийн болон Оманы буланг холбодог стратегийн чухал гарц бөгөөд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим нь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг. Бүс нутагт мөргөлдөөн эхлэхээс өмнө өдөрт ойролцоогоор 20 сая баррель газрын тос тээвэрлэгддэг байв.

Ийм нөхцөл байдал нь дэлхийн эрчим хүчний зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж, олон улсын нефтийн үнийг огцом савлуулахад хүргэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 38 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 43 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 47 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 54 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 1 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 5 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 8 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 25 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 39 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 43 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 46 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 0 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 5 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 7 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 12 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 14 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 20 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 27 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top