x

Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг шаардав

Энэ сарын 5-ны өдөр Унгарын нутаг дэвсгэрт Украины бэлэн мөнгө зөөдөг хамгаалагч нарыг саатуулах явцад хураан авсан мөнгөн дэвсгэртүүд, алтан гулдмайнуудыг эргүүлэн өгөхийг Украины тал шаардсан байна.

“Австри улсаар дамжин өнгөрч явсан банкны бэлэн мөнгө зөөдөг хуягласан хоёр автомашиныг Унгарын эрх баригчид дээрэмдэж, гэгээн цагаан өдрөөр мөнгө, үнэт металлыг хулгайлан авснаас хойш гурван хоног өнгөрч байна” гэж Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига өчигдөр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. “Энэ мөнгө бол Унгарын, тус улсын засгийн газрын мөнгө биш, энэ бол Украины төрийн өмчийн "Ощадбанк"-ны мөнгө, өөрөөр хэлбэл, Украины татвар төлөгчдийн мөнгө” гэдгийг тэрбээр дурдсан байна.

Үүний сацуу "Ощадбанк" банкны зүгээс бэлэн мөнгө зөөдөг автомашинууд, бэлэн мөнгө, үнэт металлыг буцаан өгөхийг Будапештээс шаарджээ. Шаардлагад дурдсанаар, "Ощадбанк" ба Австрийн "Райффайзен" банкны хооронд байгуулсан олон улсын хэлэлцээрийн дагуу дээрх ачааны бичиг баримтыг олон улсын дүрэм журмын дагуу зохих ёсоор бүрдүүлсэн байна.

Үүний сацуу Унгарт баривчлагдсан Украины банкны бэлэн мөнгө зөөдөг 7 хамгаалагч эх орондоо эргэн ирсэн тухай баасан гарагт сайд А.Сибига мэдээлжээ. Үүнээс нэг өдрийн өмнө “Ощадбанк”-ы бэлэн мөнгө зөөдөг хоёр автомашиныг Унгарт саатуулан шалгасан бөгөөд эдгээр машинд 40 сая доллар, 35 сая евро, 9 кг алт байсан аж.

Харин Унгарын эрх баригчид мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Украины Аюулаас хамгаалах албаны генерал асан болон цэргийн хэрэгт мэргэшсэн хэд хэдэн хүний удирдлага дор мөнгө, үнэт металлыг зөөвөрлөх ажиллагааг зохион байгуулсан гэж Унгарын тал үзэж байна. Үүнтэй холбогдуулан Унгарын Гадаад хэргийн сайд П.Сийярто нэн даруй хариу өгөхийг Киевээс шаарджээ. Түүний хэлснээр, нэгдүгээр сараас хойш Унгарын нутгаар дамжуулан 900 сая доллар, 420 сая евро болон 146 кг алтыг тээвэрлэсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Украины Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Унгар руу явахгүй байх, тус улсаар дамжин зорчихгүй байхыг украинчуудад уриалжээ.

Сүүлийн өдрүүдэд Киев, Будапештийн харилцаа нэлээд хурдцадлаа. Учир нь, нефть дамжуулах “Дружба” хоолойгоор Оросын газрын тосыг Унгар руу тээвэрлэх явцыг сэргээхээс Киев татгалзаж байна хэмээн үзэж буй Унгарын тал Европын Холбооноос Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлд хориг тавьжээ. Украины тал Унгарын төлөөлөгчдийг нефтийн хоолойн эвдэрсэн хэсэгт нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд уг хоолой Оросын дайралтад өртөн эвдэрсэн гэж мэдэгдэж байгаа юм.

Энэ сарын 5-ны өдөр Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэхдээ, 90 тэрбум еврогийн зээлийг бойкотлож байгаа хүний утасны дугаарыг Украины зэвсэгт хүчинд өгнө, түүнтэй өөрийнхөө хэлээр ярилцана биз гэсэн нь Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Унгарын сөрөг хүчнийхэн ба Европын Комиссын зүгээс ширүүн шүүмжлэлтэй тулгарсан байна.

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 49 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 17 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 30 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top