x

Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно

Ашиг нь буурч, дэлхийн зах зээлд өрсөлдөөн ширүүсэж буйтай холбогдуулан Volkswagen компани 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна.

“Volkswagen Group 2030 он гэхэд Герман дахь салбаруудаасаа нийт 50 мянга орчим ажлын байрыг цомхотгоно” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Оливер Блюм хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа дурдсаныг жилийн тайланд оруулжээ.

Автомашины үйлдвэрлэлээр Европтоо тэргүүлэгч тус компани жилд 15 тэрбум евро хэмнэх зорилго бүхий бүтцийн өөрчлөлтийн хүрээнд голчлон Volkswagen брэндийн үйлдвэрүүдэд 35 мянган ажлын байрыг цомхотгох асуудлаар 2024 оны сүүлчээр үйлдвэрчний эвлэлүүдтэй хэдийн тохиролцоонд хүрээд байсан юм. О.Блюмийн хэлснээр, Audi, Porsche зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд, программ хангамжийн Cariad охин компанид мөн цомхотгол хийх ажээ.

“Volkswagen” компани Европ дахь эрэлт зогсонги байдалд орсон, цахилгаан автомашины хөрөнгө оруулалттай холбоотой зардал нэмэгдсэн, Хятадын зах зээл дэх борлуулалт буурсан зэрэг хэд хэдэн сорилттой тулгараад байгаа юм. Өмнө нь Хятадын зах зээлд тэргүүлэгч байсан тус компани сүүлийн үед BYD, Geely зэрэг дотоодын өрсөлдөгчдөд байр сууриа алджээ.

Тус компанийн татварын дараах ашиг өнгөрсөн онд 44 орчим хувиар буурч 6.9 тэрбум евро болсон нь 2016 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон байна.

Дэлхийн худалдааны тодорхойгүй байдал, түүхий эд, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдлын улмаас Volkswagen компани 2026 онд цэвэр ашгаа 4-5.5 хувийн түвшинд байна гэж таамаглаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 41 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top