x
Сайн мэдээ
Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас ой, хээрийн түймэртэй тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг хүссэн хүсэлтийг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагад тавьсны дагуу өнөөдөр тус байгууллагаас 96 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус багцад ил гал унтраах зориулалттай ус шүршигч 90 ширхэг, гал унтраах үлээгч 21 ширхэг, өндөр даралтын насос 2 ширхэг багтжээ.
2025-07-04
10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна
Нийслэлийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд ажиллаж, “10 дугаар хороолол”-ын авто зогсоолын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
2025-06-26
Монголд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үзүүлэх шинэ систем нэвтэрч эхэллээ
Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай, аюулгүй хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа энэ үед, олон улсын жишигт нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол Улсад нутагшуулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Энэхүү санаачилгыг Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улстай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх зэрэг ажлуудыг багтаасан томоохон төслийн хүрээнд зохион байгуулж байна.
2025-06-26
“Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн ЮНЕСКО-гийн “Оролцооны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсын Үндэсний цахим атлас” төслөө олон нийтэд албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ. Уг цахим атлас нь монголчуудын амьдрал, түүх, соёл, газарзүй, эдийн засаг, хүн ам зүй зэрэг олон талт шинжлэх ухаан-танин мэдэхүйн мэдээллийг багтаасан цогц бүтээл бөгөөд дотоодын төдийгүй олон улсын судлаач, хэрэглэгчдэд зориулсан, нээлттэй хэрэглээтэй мэдээллийн сан болж байна.
2025-06-24
Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ
Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй төрийн албан хаагчдын зургаан айлын орон сууцны барилга энэ зун ашиглалтад орох гэж байна. Тус орон сууцны барилгыг “Дэлгэр цамхаг өргөө” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
2025-06-24
Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо
Нийслэл Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, замын хөдөлгөөний болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын нэгдсэн төв”-ийг өчигдөр албан ёсоор нээлээ. Энэхүү технологийн дэвшил нь авто замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн осол болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн томоохон алхам болж байна.
2025-06-24
Өвөрхангай аймагт дулааны станцын барилгын ажил үргэлжилж байна
Өвөрхангай аймгийн төвд баригдаж буй 30 Гкал/цагийн хүчин чадалтай дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажил эхлэхээр боллоо.
2025-06-19
Завхан аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийг аварлаа
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг аварч, жинхэнэ баатарлаг үйлс бүтээжээ. Энэхүү үйл явдал нь түүний ажил мэргэжлийн үүргээс гадуур, хувийн амьдралдаа ч хүний амь насыг аврах ариун үйлсэд үнэнч хэвээр байгааг харуулсан юм.
2025-06-17
Азийн Шатрын холбоо Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баярын захидал ирүүлжээ. Тэрбээр Ерөнхий сайдаар сонгогдсонд нь чин сэтгэлийн баяр хүргээд, энэ үйл явдал нь зөвхөн Монголын ард түмэнд бус Азийн шатрын хамт олонд түүхэн, бахархам мөч болсныг онцлон дурдсан байна.
2025-06-17
Сонгинохайрханд анхан шатны төрийн үйлчилгээний шинэ цогцолбор ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд анхан шатны төр, эрүүл мэнд, цагдаагийн тусламж үйлчилгээг нэгтгэсэн төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж, бүрэн ашиглалтад орлоо. Энэхүү цогцолбор нь иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах зорилгоор хийгдсэн юм.
2025-06-17
‍Вьетнам улсын төлөөлөгчид “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын цахим засаглалын хөгжил, төрийн цахим үйлчилгээний шинэчлэлийн бодлого, туршлага, ололт амжилттай танилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Вьетнамын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
2025-06-10
Нислэгийн цаг уурын төв олон улсын чанарын гэрчилгээ гардан авлаа
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нислэгийн цаг уурын төв нь олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2015 стандартын гэрчилгээг өчигдөр хүлээн авлаа. Энэхүү стандартын хэрэгжилт нь байгууллагын удирдлагын түвшинг олон улсын жишигт хүргэх чухал алхам хэмээн үнэлэгдэж байна.
2025-06-10
Булган сумаас Монголын эзэнт гүрний мөнгөн гэрэгэ олджээ
Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаан даваа гэх газраас 2024 оны тавдугаар сард нутгийн иргэд А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгал болох мөнгөн гэрэгэ олжээ. Энэхүү ховор олдворыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргалын зохион байгуулалтаар төрийн өмчид хууль ёсны дагуу шилжүүлсэн байна.
2025-06-10
Канадын “Спрюс Медоуз” наадамд Монголын галерей нээгдлээ
Канад Улсын Альберта мужийн Калгари хотод зохион байгуулагдаж буй олон улсын “Спрюс Медоуз” морин спортын наадмын 50 жилийн ойн хүрээнд “Монголын галерей” үзэсгэлэнгийн асар энэ сарын 7-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь монголын уламжлалт өв соёл, гар урлал, аялал жуулчлал, үндэсний үйлдвэрлэлийг дэлхий дахинд таниулах зорилготой юм.
2025-06-09
Төв аймгийн Бүрэн сумын ЗДТГ ажилтнуудын хүүхдэд зориулсан өрөө байгуулжээ
Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын Тамгын газар 2024 оны арваннэгдүгээр сард ажилтнуудын хүүхдэд зориулсан хүүхдийн өрөөг байгуулан ашиглалтад орууллаа. Тус өрөө нь төрийн байгууллагын ажилтнуудад хүүхдээ аюулгүй, тав тухтай орчинд үлдээж, илүү цагаар ч сэтгэл амар ажиллах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
2025-06-05
С.Эрдэнийн уран бүтээлүүд АНУ-ын Конгрессын номын санд тавигдлаа
Монгол хэл, сэтгэлгээний өвийг тээж ирсэн Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд албан ёсоор байршууллаа. Энэ нь Монголын уран зохиол, соёлын үнэт өв дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буйн бодит илэрхийлэл болж байна.
2025-06-04
Цаг уур, орчны шинжилгээний салбар дотоод мэдээллийн шинэ платформд шилжлээ
Цаг уур, орчны шинжилгээний газар энэ сарын нэгнээс эхлэн “Дотоод мэдээлэл солилцооны платформ”-ыг албан ёсоор нэвтрүүлж, ашиглаж эхэллээ. Тус систем нь төв болон орон нутгийн байгууллагуудын хоорондын мэдээлэл, харилцааг сайжруулах, цаг үеийн мэдээллийг шуурхай солилцох, салбарын дотоод нэгдмэл байдал, ил тод байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэт технологийн шийдэл юм.
2025-06-03
Мод бүртгэх үйлчилгээ E-Mongolia системд нэмэгдлээ
Иргэд одоо E-Mongolia системээр дамжуулан өөрсдийн тарьсан модыг бүртгүүлэх боломжтой боллоо. “Мод бүртгүүлэх” цэсээр дамжуулан хэрэглэгчид ямар төрлийн модыг, хаана, хэзээ тарьсан тухай мэдээллээ оруулахын зэрэгцээ тухайн модны зургийг ч хавсаргах боломжтой. Энэ үйлчилгээ нь “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг иргэн бүрийн оролцоотой уялдуулан хянах, тооллого хийхэд чухал нөлөө үзүүлэх юм.
2025-06-03
Цахим баталгаажуулалтын ДАН системийг шинэчилж, ДАН 2.0 хувилбарыг нэвтрүүлж байна
Иргэнийг цахим орчинд баталгаажуулах үндэсний ДАН 1.0 системийг шинэчилж, ДАН 2.0 хувилбарыг нэвтрүүлж эхэлжээ. Цахим хөгжлийн яамнаас мэдээлснээр шинэ систем нь илүү өргөн хүрээтэй, хүртээмжтэй, аюулгүй байдлыг хангах боломжуудтай болж байгаагаараа онцлог юм.
2025-06-02
Гэр хорооллын дэд бүтцийн шинэ шийдэл: 10 айлын туршилтын загвар амжилттай хэрэгжив
Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох нь Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн ч энэ асуудлыг шийдэх төсөв, зардлын хэмжээ маш өндөр байгаагаас олон жил гацаанд орсон. Сүүлийн жилүүдэд Дэлхийн банк болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны (ХББОСЯ) судалгаагаар нэг айлыг бүрэн инженерийн шугам сүлжээнд холбох өртөг дунджаар 130-250 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүнээс шалтгаалан ихэнх айлууд дэд бүтцэд холбогдох боломжгүй хэвээр байгаа юм.
2025-05-30
1 2 3 4
iШинэ мэдээ
Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 15 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 21 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 28 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 32 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 37 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 41 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 53 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 57 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 1 цаг 12 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 2 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан 3 цаг 19 мин Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая 3 цаг 27 мин Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана 3 цаг 56 мин Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар тархаж байна 3 цаг 57 мин Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дарсууд тавигдана 4 цаг 1 мин Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв 4 цаг 2 мин Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьдрал илүү дордоно 16 цаг 43 мин “Увс нуур гал”-ын сорилго барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүллээ 18 цаг 52 мин Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна 19 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 19 цаг 5 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top