x

Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо

Нийслэл Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, замын хөдөлгөөний болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын нэгдсэн төв”-ийг өчигдөр албан ёсоор нээлээ. Энэхүү технологийн дэвшил нь авто замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн осол болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн томоохон алхам болж байна.

Шинэ системийн хүрээнд одоогоор нийт 2606 камерыг ашиглан 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлж, холбогдох иргэдэд шуурхай мэдээлэл хүргэх ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Ингэснээр тээврийн хэрэгслийн бодит цагийн хөдөлгөөн, дата мэдээлэл цугларч, гэрлэн дохио болон авто замын зохион байгуулалтыг илүү ухаалгаар удирдах нөхцөл бүрдсэн гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа онцолжээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Улаанбаатарыг ухаалаг, бүтээмжтэй хот болгох эхлэл энэ систем болж байна. Энэ нь зөвхөн замын хөдөлгөөнийг сайжруулахаас гадна гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлнэ” хэмээн тэмдэглэв.

Өмнө нь нийслэл, дүүрэг, хороодын түвшинд хяналтын камерын системүүд нь хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн удирдлагагүй байсан. Харин “Теле камерын нэгдсэн төв”-ийг байгуулж, түүнтэй зэрэгцэн есөн дүүргийн Засаг даргын дэргэд дэд төвүүдийг байгуулснаар камерын мэдээллийг нэг дор төвлөрүүлэн хянах, төв болон дэд төвүүд хооронд мэдээлэл дамжуулах боломж бүрджээ.

Энэхүү системийн нэвтрэлтийг дагаад нийслэл хотын дотоод хяналт сайжирч, хуулийн хэрэгжилт, аюулгүй байдлын түвшин ахихыг холбогдох байгууллагууд найдаж байна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн засаг даргын тамгын газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 12 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 25 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 35 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 28 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 29 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 31 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 32 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 32 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 35 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 35 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 36 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 37 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 38 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 41 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 48 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 18 цаг 5 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 7 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 8 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 11 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top