x

Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо

Япон Улсад оршин суугаа монгол хүүхэд багачуудад эх хэл, үндэсний өв соёл, ёс заншил, түүх уламжлалаа өвлүүлэн сургах үүргийг хэрэгжүүлж ирсэн “Миний Монгол” сургууль үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн баярыг тус ЭСЯ-нд тэмдэглэв.

Консулын хэлтсийн дарга бөгөөд Зөвлөх Л.Даваажаргал ойн баярыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Япон Улсад 21 мянга гаруй Монгол Улсын иргэн оршин сууж байгаагийн дотор таван мянга гаруй хүүхэд өсөж хүмүүжиж байна. Дэлхийн аль ч өнцөгт амьдарч байгаа хүүхэд бүрийн зүрх сэтгэлд Монгол орноо гэсэн хайр, монгол хүн гэдгээрээ бахархах бахархлыг төлөвшүүлэх, монгол хүүхдүүдийг эх хэлээрээ ярьж, монгол ахуй, өв соёл, үндэсний үнэт зүйлээ мэддэг монгол хүн, Монгол Улсын иргэн болон төлөвшүүлэх нь төр болон иргэдийн хамтын үүрэг хариуцлага, зорилго болж билээ.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үйлсэд “Миний Монгол” сургууль 2016 оноос хойш өнгөрсөн арван жилийн хугацаанд хувь нэмрээ оруулж, Токио, Чиба, Сайтама, Цүкүба зэрэг бүс нутагт салбар сургуулиа байгуулж, Япон Улсад өсөж торниж буй олон арван хүүхдийг хамарсан танхимын болон цахим сургалтыг явуулж, сургалтын өөрийн онцлог бүхий арга барил, хөтөлбөр боловсруулан нутагшуулж, эх хэл, түүх соёл, ёс заншлаа өвлүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэнд талархаж байна” гэв.

Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын талархлын бичгийг “Миний монгол” сургуулийн захирал Б.Наранхүү, Боловсролын тэргүүний ажилтан, багш Б.Дэнсмаа, З.Бүжин, Ж.Аззаяа, Эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга Ч.Дэжээхүү болон сургуулийн захиргаанд тус тус гардуулж, баяр хүргэв.

Мөн үеэр хүүхдүүд өөрсдийн сурсан дуу шүлэг, ардын бүжгээс сонирхуулж, морин хуур, ятга хөгжмийн бүтээлээс хөгжимдөж, хүрэлцэн ирсэн зочдод бэлэг барив гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 12 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 26 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 45 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 5 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 10 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 15 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 21 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 41 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 28 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 12 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 19 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 32 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 39 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 45 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 31 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 37 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 52 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top