Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Сангийн далай" гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.09.03/ 00:50 цагт цурамд оруулж, 01:30 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн нийт 74 хүн, 13 автомашинтайгаар оролцсон юм.
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.