x

10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна

Нийслэлийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд ажиллаж, “10 дугаар хороолол”-ын авто зогсоолын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус бүсэд “on street” буюу зам дагуу авто зогсоол шинээр байгуулах зураг төсөл боловсруулсан бөгөөд одоогоор 10-р хорооллын замын урд хэсэг нь том талбайтай ч зохион байгуулалт муутай, эмх цэгцгүй зогсоолын байдалтай байгааг Ерөнхий архитектор онцолсон юм. Үүнтэй холбогдуулан зураг төсөлд бага хэмжээний өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж нэмж тусган, тухайн гудамжийг иж бүрэн хэлбэрээр тохижуулахаар төлөвлөжээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын хэлснээр, 10-р хороолол орчмын энэхүү бүс нь нийт таван хороог хамарч, 40-50 мянган хүн амтай тул хотын ачаалал өндөртэй бүсд тооцогддог аж. Иймд ойролцоогоор 1–2 км орчим зам дагуу ил зогсоол байгуулснаар тухайн орчны авто машины зогсоолын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх боломжтой гэж үзэж байна.

Мөн уг бүсэд дулааны шугам, худаг зэрэг инженерийн дэд бүтэц байрлаж байгаа учраас бүтнээр нь асфальтаар хучихгүй, зарим хэсгийг ногоон байгууламж болгон тохижуулах шийдэлд хүрээд байна. Энэ нь орчны агаар, замын ачаалал, хөдөлгөөний зохион байгуулалтад бодит өөрчлөлт авчрах зорилготой гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Эх сурвалж: Нийслэлийн Ерөнхий архитектор, Баянгол дүүргийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 15 цаг 54 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 15 цаг 58 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 16 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 16 цаг 8 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 18 цаг 13 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 18 цаг 20 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 18 цаг 40 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 18 цаг 44 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 18 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 18 цаг 56 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 19 цаг 1 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 19 цаг 33 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top