x

Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй төрийн албан хаагчдын зургаан айлын орон сууцны барилга энэ зун ашиглалтад орох гэж байна. Тус орон сууцны барилгыг “Дэлгэр цамхаг өргөө” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Уг барилга нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад зориулан тав тухтай, тогтвортой орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор баригдаж байна. Энэхүү орон сууц нь алслагдсан бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Аймгийн төвөөс 140 км зайд орших, 1300 гаруй хүн амтай Дэлгэрэх сум нь зөвхөн хүн ам зүйн онцлог бус, соёл түүх, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаараа ч олонд танигдсан. Шилмэл улаан омгийн ямаа, хурдны угшлын Галсанбанди, Дэндэв тайж адууны өлгий нутаг болсноос гадна Цонжийн чулуу, Жингэр тэмээтийн уулын агуй, Маналын найман суварга зэрэг түүхэн дурсгалт газруудтайгаараа аймгийн есөн гайхамшгийн нэгт багтдаг.

Энэхүү орон сууц ашиглалтад орсноор сумын нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах төдийгүй төрийн албыг хөдөө орон нутагт тогтвортой, мэргэшсэн боловсон хүчнээр хангахад дэмжлэг болох юм.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 21 цаг 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 22 цаг 34 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 22 цаг 36 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 22 цаг 37 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 22 цаг 45 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 22 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 22 цаг 54 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 22 цаг 57 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 22 цаг 58 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 22 цаг 59 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Өчигдөр 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top