x

Улаанбаатарын ус хангамж 80 хувиар нэмэгдэх хөтөлбөр хэрэгжилтийн төгсгөлд хүрэв

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй нийт 461 сая ам.долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” нь нийслэлийн ирээдүйн усны аюулгүй байдал, тогтвортой хөгжилд стратегийн ач холбогдолтой төслийн нэг болж байна. Хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд байрлаж, одоогийн байдлаар 99.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн ус түгээх сүлжээнд шууд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Энэ төслийн хэрэгжилтийн явцад Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн нарийвчилсан дадлага, сургалтад хамрагдсан бөгөөд тэд өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр албан ёсоор ажилдаа орсон байна. Ингэснээр үйлдвэр ашиглалтад орох үеэс эхлэн мэргэшсэн, бэлтгэгдсэн баг бие даан үйл ажиллагааг хариуцах нөхцөл бүрдэж байгаа юм.

Хөтөлбөр нь гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь харилцан уялдаатайгаар хэрэгжинэ. Үүнд баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлийн төслүүд багтжээ. Энэ бүх ажлыг цогцоор нь хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамж өнөөгийн түвшнээс 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэлийн баруун бүсийн хөгжлийн боломж эрс нэмэгдэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд шууд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Мөн усны хомсдолын эрсдэлийг бууруулж, иргэдийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, ундны усны чанар, найдвартай байдлыг олон жилийн турш хадгалах үндэс суурь тавигдах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Morris Jason (146.70.109.190)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to bitcoins recovery, quick contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help! And ready to reclaim what's rightfully yours?
    2025 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлт аяллын “хамгийн тохиромжтой үе”-ийн ойлголтыг өөрчилж байна 13 цаг 31 мин Орос дахь Хойд Солонгосын ажилчид боолын нөхцөлд хөдөлмөрлөж байна 13 цаг 33 мин Нийслэлд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна 13 цаг 35 мин Өндөр насны тэтгэвэрт гарсан багшийн орон тоог сургуулийн захирал шийднэ 13 цаг 37 мин Эрчим хүчний үнэ нэмэхгүй бол засвар үйлчилгээ доголдох эрсдэлтэй гэж анхааруулав 13 цаг 39 мин Цагдаагийнхан иргэдэд орон байрны хамгаалалт сайжруулахыг анхааруулав 13 цаг 41 мин Монголд мөрийтэй тоглоомын бүх төрлийн үйл ажиллагааг бүрэн хориглов 13 цаг 42 мин ДЦС5: “МАХ, ГУРИЛАА АВААД ИР, МАНАЙД ЦУЙВАН ХИЙЖ ИДЭЦГЭЭЕ 17 цаг 11 мин Улаанбаатарын ус хангамж 80 хувиар нэмэгдэх хөтөлбөр хэрэгжилтийн төгсгөлд хүрэв 17 цаг 17 мин АНУ-ын нийслэлд холбооны хяналт тогтоох шийдвэр маргаан дагууллаа 17 цаг 19 мин Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 17 цаг 22 мин Монголын гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 17 цаг 25 мин Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг 90 хоногоор сунгана 17 цаг 26 мин ХХААХҮ-ийн сайд Сэлэнгэ аймагт ажиллаж, тариалангийн хөрс хамгаалалтын ажлыг шалгав 17 цаг 27 мин НҮБ-ын Хүүхдийн Сан, Их Британи хамтран Орхонд ногоон жишиг хүүхдийн хөгжлийн төв байгуулна 17 цаг 28 мин Аймшигтай тренд: Залуусын дунд хэт их шарлага эрэлттэй болжээ 20 цаг 35 мин Их Дуулгын бас нэг тэмцээн шагналын сангаа дээд хэмжээнд хүргэлээ 20 цаг 38 мин Трамп Орост Путинтэй уулзана гэж мэдэгдэв 20 цаг 46 мин Өнөөдөр болох үйл явдлуудын тойм 20 цаг 50 мин Ихэнх нутгаар өнөөдөр аадар бороо орж, сэрүүхэн байна 20 цаг 51 мин
iИх уншсан
Зууны шилдэг “нийллэг” Ажил эрхлэлт, дундаж цалин, ажилгүйдэл “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол бол... “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн н... Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уу... Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуу... Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжү... Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилтта... Улаанбаатар хотын 5000 өрх хийн халаалтад шилжинэ Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий рүү төмөр зам салбарлаж... Японд хоёр боксчин нас барсны улмаас салбарынхан яаралтай ху... Олборлолтод тулгуурласан түлш дэлхийн хэт халалтыг улам өдөө... Везувийн дэлбэрэлтийн дараа Помпейд амьдрал үргэлжилсэн байж... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Эрчим хүчний үнэ нэмэхгүй бол засвар үйлчилгээ доголдох эрсд... Улсын хэмжээнд дөрвөн түймэртэй байна Хятадын залуус ажилгүй мөртлөө ажил хийж байгаа дүр үзүүлэн ...
Top