x

Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан. Тодруулбал, математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн 20 сурагч оролцож, бүгд амжилт гаргаж, тусгай байраас алтан медаль хүртэл амжилт үзүүлээд байна. Тиймээс олон улсын олимпиадад амжилт гаргасан 20 сурагч, нэг багшийг өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар шагнаж, урамшууллаа.

Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж, алтан медальд хүргэсэн НЕБ-ын 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав. Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 3 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан юм.

Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад хандаж үе тэнгийн найз нөхөддөө үлгэр дуурайлал болж, улс орныхоо нэрийн өмнөөс бахдам амжилт гаргасан багш, сурагчдад талархал илэрхийлээд 2026 оноос эхлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдвэрлэхээр болсон таатай мэдээг дуулгалаа. Олимпиадад оролцох хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдсэнээр суралцагчид, тэдний эцэг, эх гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлж, олон улсын чанартай олимпиадад тогтмол амжилт гаргахад түлхэц болох юм. Түүнчлэн НЕБ-ын сургуулиуд олон улсын олимпиадад сурагчдаа тогтмол амжилттай бэлтгэдэг байхад дэмжлэг болох зорилгоор “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр тусдаа болгон өргөжүүлж байгаа бөгөөд нэг сургуулийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож шинэчлэхийг Хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд даалгалаа.

 

Олон улсын олимпиад нь дэлхийн улс орнуудын шилдэг
суралцагчдыг тодорхой шинжлэх ухаан, математик, технологи, хэл шинжлэл зэрэг
чиглэлээр оюуны өрсөлдөөн явуулдаг тэмцээнүүд юм. Эдгээр олимпиад нь
ихэвчлэн жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тухайн чиглэлээр хамгийн чадварлаг
суралцагчдыг шалгаруулах зорилготой. Жишээ нь олон улсын математикийн олимпиад анх 1959 оноос Румын улсад эхэлж байсан бөгөөд Монгол Улс 1967 оноос хойш оролцож эхэлсэн ажээ.

 

Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргажээ. Олон улсын Математикийн олимпиадад 110 орны 610 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын 11-р сургууль, Сант, Шинэ-Үе сургуулийн 6 суралцагч оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийг хүртлээ.

Олон улсын Физикийн олимпиадад 87 орны 415 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургууль, НЕБ-ын 1-р сургууль, Сант, Абсолют элит сургуулийн 5 суралцагч оролцож, 2 мөнгө, 3 хүрэл медалийг хүртлээ.

З. Олон улсын Биологийн олимпиадад 77 орны 298 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Монгол тэмүүлэл сургуулийн 2 суралцагч оролцож, 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагналыг хүртлээ. Олон улсын Химийн олимпиадад 90 орны 354 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Шинэ монгол, Бага тэнгэр сургуулийн 4 суралцагч оролцож, 4 мөнгөн медалийг хүртлээ. 

Олон улсын Мэдээлэлзүйн олимпиадад 87 орны 330 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Эрхэт эрдэм сургуулийн 1 суралцагч оролцож, 1 мөнгөн медалийг хүртлээ. Олон улсын Газарзүйн олимпиадад 23 орны 107 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Шинэ үе, Гёте сургуулийн 2 суралцагч оролцож 2 хүрэл медалийг хүртээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 7 цаг 45 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 7 цаг 47 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 7 цаг 49 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 7 цаг 50 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 7 цаг 51 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 7 цаг 52 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 7 цаг 52 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 9 цаг 57 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 9 цаг 59 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 10 цаг 1 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 5 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 10 цаг 10 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 11 цаг 26 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 11 цаг 38 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 11 цаг 41 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 11 цаг 41 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 11 цаг 42 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 47 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 11 цаг 48 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 11 цаг 52 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top