x

Улаанбаатар “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг эхлүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Дэлхийн банкны Усны багийн зөвлөх Жэймс Тэй, Ганг Чин нартай “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн талаар санал солилцов.

Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байгаагийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн. Иймээс үерийн эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалтын хүчин чадлыг үе шаттай нэмэх "Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд нийслэлийн 22 байршилд нийт 102 км урт далан, дөрвөн байршилд хөв цөөрөм шинээр байгуулах юм. 

Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, нийслэлийн нийт есөн байршилд 102 км үерийн хамгаалалтын далан, 40 км бохир усны шугам сүлжээг доторлох шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллаж байна.

Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олборлолтод тулгуурласан түлш дэлхийн хэт халалтыг улам өдөөж байна 3 цаг 55 мин Улсын хэмжээнд дөрвөн түймэртэй байна 3 цаг 56 мин Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий рүү төмөр зам салбарлаж байна 3 цаг 57 мин Улаанбаатарт үер, бохир усны асуудлыг шийдэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 58 мин Улаанбаатар хотын 5000 өрх хийн халаалтад шилжинэ 3 цаг 59 мин Лаг шатаах үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулна 3 цаг 59 мин Улаанбаатар “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг эхлүүлнэ 4 цаг 1 мин Везувийн дэлбэрэлтийн дараа Помпейд амьдрал үргэлжилсэн байж магадгүй 4 цаг 1 мин Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл маргаашаас эхэлнэ 4 цаг 2 мин Нутгийн оюутны хөтөлбөрт төмөрлөгийн үйлдвэр дэмжлэг үзүүлнэ 4 цаг 3 мин Apple компани АНУ-д дахин 100 тэрбумын хөрөнгө оруулна 4 цаг 5 мин Зууны шилдэг “нийллэг” 6 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 7 цаг 21 мин WorldSkills 2026 уралдаан Шанхайд болно 8 цаг 21 мин АНУ Энэтхэгийн бараанд 25 хувийн нэмэлт татвар ногдуулна 8 цаг 22 мин АНУ-ын нээлттэй тэмцээн түүхэн дээд хэмжээний 90 сая долларын шагналын сантай болно 8 цаг 22 мин Хятадад төрийн албыг хүнд сурталгүй, товч байдлаар ажиллуулах шинэ журам хэрэгжиж эхэллээ 8 цаг 23 мин Монгол, Бутан улс цахим хөгжил, инновацын чиглэлээр хамтрах боломжийг хэлэлцлээ 8 цаг 24 мин “Уул, усны диваажин” дэлгэмэл уран зураг Увс нутгийн 100 жилийн ойд зориулагдлаа 8 цаг 25 мин Гол, усны ослоос сэргийлж завьт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж байна 8 цаг 27 мин
iИх уншсан
Ажил эрхлэлт, дундаж цалин, ажилгүйдэл Зууны шилдэг “нийллэг” Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол бол... “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн н... Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уу... Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуу... Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжү... Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилтта... Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Оманы Султант Улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуу... “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болг... Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлм... Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих уралдаант шалгаруу... Сэлэнгэ аймгийн ой хээрийн түймрийг бүрэн унтрааж, нэмэлт хү... Авлигатай тэмцэх газар төрийн үйлчилгээний ил тод байдалд та...
Top