x

“Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо

Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн ЮНЕСКО-гийн “Оролцооны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсын Үндэсний цахим атлас” төслөө олон нийтэд албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ. Уг цахим атлас нь монголчуудын амьдрал, түүх, соёл, газарзүй, эдийн засаг, хүн ам зүй зэрэг олон талт шинжлэх ухаан-танин мэдэхүйн мэдээллийг багтаасан цогц бүтээл бөгөөд дотоодын төдийгүй олон улсын судлаач, хэрэглэгчдэд зориулсан, нээлттэй хэрэглээтэй мэдээллийн сан болж байна.

Цахим атласаар дамжуулан:

  • Монгол орны газар нутаг, байгалийн нөөц, засаг захиргааны бүтэц

  • Түүх, соёл, нийгмийн үзүүлэлтүүд

  • Хүн ам, эдийн засгийн статистик мэдээллүүд
    зэрэг 132 сэдэвчилсэн зураг, англи-монгол хэлээр танилцуулагдаж байна. Зураг тус бүрд зохиогчийн мэдээлэл, эшлэл авах загвар хавсаргаснаараа онцлог бөгөөд өмнө нь 1990, 2009, 2022 онд хэвлэгдэж байсан үндэсний атласуудын агуулгыг ч тусгасан байна.

Төслийн гол зорилго нь шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд, олон хэлээр, хүртээмжтэй байдлаар түгээх бөгөөд энэ нь ЮНЕСКО-гийн нээлттэй шинжлэх ухааны талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЭЗХЯ, МУИС, УЦУОСМХ-ийн төлөөлөл, нэр хүндтэй эрдэмтэд оролцож, төслийн ач холбогдол, олон улсын жишигт нийцсэн байдлыг онцлон тэмдэглэсэн юм.

Энэхүү цахим атлас нь байршил, нас хүйс, боловсрол, үндэс угсаа, эдийн засгийн боломж бололцоог үл харгалзан бүх хүнд нээлттэй бөгөөд шинжлэх ухаан, боловсролын салбарт шинэ боломжуудыг бий болгохоос гадна олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ч чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ташрамд дурдахад, дэлхийн олон улс орон үндэсний атласаа төрийн бэлгэдлийн нэгэн адил дээдэлж, улс үндэстний бахархал болгон ашигладаг бөгөөд одоогоор 70 гаруй улс үндэсний атластай, 20 орчим улс цахим хувилбартай байна.

Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ЮНЕСКО.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Толь руу нулимахаа больцгооё...  9 мин   С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 25 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 49 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 50 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 55 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 2 цаг 41 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 2 цаг 44 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 2 цаг 48 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 2 цаг 50 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 2 цаг 59 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 5 цаг 15 мин Ормузын хоолойг хаах АНУ-ын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 5 цаг 17 мин Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тооцох үүрэг өглөө 5 цаг 18 мин Ерөнхий сайд Н.Учрал СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд оролцлоо 5 цаг 19 мин Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ 5 цаг 20 мин Ногоон нуур орчимд 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 20 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 5 цаг 27 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 28 мин Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 30 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа 5 цаг 32 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Чойбалсангийн сэжигтэй үхэл Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүү... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав
Top