x

УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өнгөрөгч пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54 хувийн саналаар “үзэл баримтлалын хувьд” дэмжсэн. Мөн төслийн зарим зүйл заалттай санал нийлэхгүй гишүүд олон бий. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг томилогдож ажиллах байх.

Эсэргүүцэж байгаа гишүүдийн хувьд “Ёс зүйг хуульчилж болохгүй. Социализм, коммунизм руугаа буцах нь”, “Жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах нь улс төрийн намын асуудал болчихоор намын даргын дарангуйлал тогтоно”, эсвэл “Ерөнхийлөгч парламентыг дархлааг сулруулж байна” гэх мэт шүүмжлэлийг хэлж байгаа.

Тухайлбал, өөртэй нь холбоотой 48 удаагийн гомдлыг Ёс зүйн дэд хороогоор дамжуулан хүлээж аваад байгаа гишүүн М.Нарантуяа “Би бол хамгийн өндөр ёс суртахуунтай хүн” гэдэг мэдэгдлийг хийсэн зэргээс харахад манай УИХ-ын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүний баримтлах ёс зүйг өөрсдийн буюу хувийнхаа үнэлэмжээр хэмждэг бололтой юм. Өмнө нь “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачлан батлуулах нь энэ парламентын хугацаанд миний хийх ёстой ганц зүйл”, “Хуулийн төсөл өргөн барьсан Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэх мэт мэдэгдлийг хийж байсан эрхэм гишүүн гэнэт яагаад хэлсэн үгнээсээ буцсан нь бас л нэг таавар.

Ерөнхийдөө манай гишүүд УИХ-ын гишүүний ёс зүй гэдэг зүйлийг УИХ-ын гишүүд өөрсдөө тогтоодог, тодорхойлдог гэж эндүүрээд байх шиг байна. Гэвч энэ бол парламент буюу гишүүдээс эх сурвалжтай бус, харин тэднийг сонгосон иргэдээс эх сурвалжтэй хэм хэмжээ юм. Иргэд, сонгогчид сонгосон гишүүдээсээ нэхэж буй ёс суртахууны хэм хэмжээ. Тэр хэм хэмжээг парламент “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм” болгож батлаад, нийт гишүүддээ дагаж мөрдөхийг үүрэг болгодог. УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүний ёс зүйн хэм хэмжээ болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлагуудыг тов тодорхой заагаад өгчихсөн. Хамгийн наад зах нь “Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцоно” гэх мэтчилэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм нь УИХ-аас гаргасан бусад шийдвэрийн адил хүчин төгөлдөр, УИХ-ын гишүүд нэг бүрчлэн дагаж мөрдөх үүрэгтэй. Үүгээрээ М.Нарантуяа гишүүний яриад байгаа “хувийн өндөр ёс суртахуун”-аас тэс өөр зүйл юм.

Жишээ нь, М.Нарантуяа гишүүний хувьд юуг ёс суртахуунтай байх гэж үздэг нь тухайн хүний хувийн үзэл бодол буюу үнэлэмжийн асуудал. Харин ёс зүй гэдэг бол дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ. Гэтэл манай гишүүд үүнийг “УИХ-ын тогтоол бол хууль биш, дагаж мөрдөх шаардлагагүй” гэж үздэг юм байна.

УИХ-ын гишүүн төдийгүй нийгмийн салбар бүхэнд өөр өөрсдийн мөрддөг ёс зүйн дүрэм буюу хэм хэмжээ бий. Багшийн, эмчийн, төрийн албан хаагчийн гэх мэт. Эдгээр хүмүүс мэргэжлийн болон албаны ёс зүйгээ зөрчсөний төлөө ажлаасаа халагдаж, чөлөөлөгдөж, хариуцлагаа хүлээдэг. Энэ бол эрүүгийн хариуцлага биш. Гэтэл манай гишүүд “Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй, шүүхээр ял хүлээгээгүй л бол гишүүний бүрэн эрхэд хэн ч халдах ёсгүй” гэж үздэг юм байна. Үүнийгээ сонгогчийн өгсөн мандатаар халхавчилж байна. “Иргэд сонгуулиар дүнгээ тавьчих юман дээр яагаад хууль баталж эгүүлэн татах гээд байгаа юм” гэж дургүйцэж байна. Нэгэнт сонгогдсон бол дөрвөн жил “бандан тас” гэж маргаж байна. Дөрвөн жил гэдэг гишүүдийн хувьд ганцхан бүрэн эрхийн хугацаа байдаг бол улс орны хөгжил, иргэдийн амьдралд маш урт хугацаа. Энэ хугацаанд нийгэм, улс орны хөгжил яаж уруудаж болдгийг бид амьдралаараа туулж байна. Тэр нь парламент буюу хууль тогтоох байгууллагаасаа эхтэй байх нь асуудлыг улам бүр хүндрүүлж байна. 

Тиймээс УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах нь гишүүдийн бүрэн эрх гэхээсээ илүү иргэдийн нийтийн эрх ашигтай холбоотой зүйл юм. Дүрмээр зохицуулж болохгүй бол хууль гаргаад албадлагаар хэрэгжүүлье л гэдэг санаа. Энэ бол Ерөнхийлөгчийн санаачлага гэхээсээ илүү иргэд, сонгогчдоос тавьж байгаа шаардлага. Хуулийн төсөл болгож өргөн барьсан л Ерөнхийлөгч болохоос биш. Яагаад гэвэл парламент өөрөө хэзээ ч ийм хуулийн төсөл өргөн барихгүй юм байна. Тиймээс бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, парламентын тулхтай гишүүдийн нэг асан Р.Гончигдорж хүртэл “Гишүүнийг эгүүлэн татна гэдэг нь тухайн гишүүнд болон намд өгсөн саналыг хүчингүй болгож байгаа хэрэг” гэсэн байна лээ. Гэтэл ард нь сонгогчийн эрх гэж юм бий. Сонгож болсон юм буцаагаад буулгадаг эрх нь ч гэсэн сонгогчид байх ёстой. Энэ тухай лав иргэдийн зүгээс сүүлийн хоёр, гурван парламент дамжин ярьж байгаа.

Манай гишүүд "Ёс зүйг хуульчилдаггүй, хөгжсөн орнууд тэгдэггүй. Хойд Солонгос болох гээ юу" гэлцээд байх шиг байна лээ. Гэтэл тэр хөгжсөн орнуудад чинь өөрсдөө уучлал гуйгаад огцордог. Үүнийг "ёс зүй" гэдэг. Харин манайд тийм түүх бий юу?

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай Цэц дүгнэлтээ танилцуулбал УИХ эгүүлэн татна гэснийг "УИХ-ын бүрэн эрхэд халдлаа. Цэцийн шийдвэрээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох гэж байна” гэсэн байна лээ. Ганц Р.Гончигдорж ч биш, УИХ-ын гишүүдийн зүгээс ч үүнийг ярьж байгаа. Гэтэл одоогийн хуульд нь Цэц хоёр өөр салаа утгатай дүгнэлт гаргахаар байгаа. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, мөн УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлтэй эсэхээр хоёр өөр дүгнэлт гаргахаар бичсэн байгаа. /Үндсэн хуулийн 66.3, 66.4/   

Уг нь бол хянал тавьж байгаа асуудал нь нэг. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай. Хянасан асуудал нь нэг байхад яагаад хоёр өөр дүгнэлт гаргах ёстой вэ? гэдэг асуулт. Тиймээс өргөн барьсан хуулийн төсөлд “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтээ УИХ-д танилцуулсан бол УИХ уг гишүүнийг эгүүлэн татна” гэж нэг мөр зохицуулахаар бичсэн байна.

Тухайлбал, өнгөрөгч 2025 оны аравдугаар сарын 17-нд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг Цэц гаргасан. Цэцийн дүгнэлтэд хоёр зүйлийг дурьдсан байдаг. Нэгдүгээрт, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн. Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт. Цэцийн дүгнэлтээр УИХ-ын тогтоол хүчингүй болж, Г.Занданшатарын Засгийн газар үргэлжлүүлэн ажилласан болсон боловч Х.Булгантуяа гишүүний бүрэн эрх хэвээр үлдсэн. Хоёр өөр стандарт.

Нэгэнт, УИХ дүгнэлтийг хүлээж аваад тогтоолоо хүчингүй болгосон, Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн учраас өнөөдөр Цэцийн дүгнэлт зөв, буруу тухай маргаан байхгүй. Харин хүлээх хариуцлага нь тодорхой байх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэдэг Цэцийн дүгнэлт гарсан, дүгнэлтээ УИХ-д танилцуулсан л бол УИХ уг гишүүнийг эгүүлэн татахаар хуулийн төсөлд зааж өгсөн байдаг. Давхар стандартыг үгүй хийсэн гэсэн үг.

Гуравдугаарт, нэгэнт УИХ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг олонхиороо дэмжсэн учраас өнөөдөр “Ерөнхийлөгч өргөн барьсан нь буруу, зөв байсан” тухай маргаан байхгүй. Одоо бол аль заалтыг яаж сайжруулах, засч залруулах, батлах уу, үгүй юу тухай л ярих ёстой. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх, нийтийн эрх ашиг хаахна байх ёстой тухай ярих ёстой. Хуулийн зүйл, заалтаа барьж маргах ёстой болохоос биш “коммунизм тогтох гэж байна”, “парламентын дархлаа үгүй боллоо” гэх мэт субьектив дүгнэлтүүд ямар ч ач холбогдолгүй болсон.

Гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар гишүүний бүрэн эрх дуусдагтай адил Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ч гэсэн ийм хүчин чадалтай байх ёстой. Үүнийг л "процессжуулах" гээд байгаа юм. Өмнөх хэлэлцүүлгүүд дээр "Үндсэн хуульд эгүүлэн татах заалт байгаа боловч процесс нь алга" гээд шогшроод байцгаасан биз дээ. Одоо УИХ өөрөө тэр процессийг нь хуульчлах үүрэгтэй боллоо. 

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (105.119.34.46)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 05 сарын 01 | Хариулах
  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top