x

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Австралийн Элчин сайдтай уулзлаа

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.

Салбарын сайдын зүгээс Австрали улстай эрчим хүч, уул уурхай зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой, томоохон гуравдагч хөрш хэмээн үздэгээ тодотгоод, салбартаа баримталж буй бодлого, зарчим, зорилтот ажлуудаа танилцуулсан юм. Хэдийгээр хоёр улс газар зүйн хувьд алслагдсан ч олон нийтлэг зүйлтэйг Элчин сайд Лео Зэнг онцлоод, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол зэрэг олон салбарт өргөн хүрээнд ажиллаж ирснийг цаашид илүү гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүний зүгээс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах талаар сонирхсон юм.

Энэ талаар сайд Б.Найдалаа “Монгол Улс нүүрсээр баян. Мөн сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, өргөн уудам нутагтай. Иймээс эдийн засаг, байгаль орчны тэнцвэр зэргийг харгалзан сэргээгдэх эрчим хүчний салбарыг тууштай дэмжинэ. Монгол Улс ногоон эрчим хүчний шилжилт хийх ёстой. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхой болгоно. Тархмал эх үүсвэрийг дэмжих бодлогыг ойрын хугацаанд танилцуулж, хэрэгжүүлнэ. Өмнийн говьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад оруулахыг зорин ажиллаж байна. Эрчим хүч экспортлоход ач холбогдолтой хил дагуух төслүүд хэрэгжүүлэхийг зорино” хэмээв.  

Манай улс эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хаалгаа илүү зоригтой нээж байгааг сайд Б.Найдалаа хэлээд, Австралийн хөрөнгө оруулагчдыг урьж байгаагаа тодотголоо. Ингэхдээ хөрөнгө оруулахад тээг саадгүй, нээлттэйгээр, бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн гэдгийг дурдсан юм. Түүнчлэн хүний нөөцийг чадавхжуулах, ногоон шилжилтийн баримт бичиг, стратеги боловсруулах, ногоон устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлсэн арвин туршлагатай Австрали улсаас туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Өдгөө Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийг бэлтгэж байгаа бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахыг зорьж буй.

Элчин сайд Лео Зэнг “Эрчим хүчний шилжилтийг зоримог хийхээр зорьж байгааг сонсоход таатай байна. Монгол Улс ногоон эрчим хүчний асар их боломжтой. Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байна гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлэх нь чухал” хэмээн дурдаад, эрчим хүчний салбарт бүхий л түвшинд хамтран ажиллахаа илэрхийлэв.  Нар, салхины эрчим хүч, устөрөгчийн технологиор тэргүүлэгчдийн нэг болох Австрали нь монгол айл өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүрснээс нарны эрчим хүч рүү” санаачилгыг дэмжин ажиллахын сацуу Герман улстай хамтран техникийн болон мэргэжлийн боловсролын шинэчлэлийг дэмжин, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 2 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top