x

Улаан буудайн элит үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй худалдаж байна

“Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК 2026 оны хаврын тариалалтын ажлын хүрээнд үрийн улаан буудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон сэлгээний таримлын үр болон ургамал хамгааллын бодис, хөдөө аж ахуйн техникийн борлуулалтыг зохион байгуулж байна.

Үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэлт, борлуулалт

Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс зургаан төрлийн нутагшсан сортын 7.338.0 тонн үрийн улаан буудай худалдан авч нөөц бүрдүүлсэн ба өмнөх оны үлдэгдэл нөөц 3.306.0 тонн, нийт 11.8 мянган тонны нөөц бүрдүүлжээ. Энэ нь нийт 88.7 мянган га талбайд тариалалт хийх хэмжээний үрийн улаан буудай юм.

Улаан буудайн үрийг нэгдүгээр сарын 15-наас эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж байна. Өнөөгийн байдлаар 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулж 280 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид 15 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгожээ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тонн элит үрийн улаан буудай нийлүүлэн, компанийн “Хөтөл” салбараас олгож байна. Импортын элит үрийг биржийн арилжаагаар оруулахгүй шууд худалдан борлуулж, урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөөд зээлээр авах боломжийг бүрдүүлжээ.

Ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт, хангалт:

2026 оны тариалалтад шаардлагатай ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлтийг импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулж, тариаланчдад намрын ургацаараа эргэн төлөх нөхцөлтэй дамжуулан зээлээр олгох ажлын бэлтгэлийг бүрэн хангаад байна.

2026 оны тариалалтад зориулан 21 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 3.6 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис, 20.0 тэрбум төгрөгийн 8600 тонн бордоо дамжуулан зээлийн үйлчилгээгээр борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 99 иргэн, аж ахуй нэгжид 10.560 тонн/литр эрдэс бордоог 9.6 тэрбум, 18 аж ахуй нэгжид 2.590 литр үр ариутгал, тариалалтын өмнөх болон ургалтын үеийн хог ургамлын эсрэг ургамал хамгааллын бодисыг 165.3 сая төгрөгөөр борлуулаад байна.

Төмс, хүнсний ногооны үрийн хангалт нийлүүлэлт:

Үрийн төмс нийлүүлэгч дөрвөн аж ахуйн нэгжтэй 3500 тонн нийлүүлэх дамжуулан зээлийн хамтран ажиллах гэрээ байгуулсан ба үүнээс 1200 тонн нийлүүлэлт хийж өнөөдрийн байдлаар 296 тонн үрийн төмс 19 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид худалдан борлуулаад байна.

ХХААХҮСайдын 2026 оны А/165 дугаар тушаалаар нийт 600 сая төгрөгийн үнэ бүхий хүрэн манжин, шар лууван, байцааны үрийг худалдан борлуулж ажиллах үүргийн дагуу гурван төрлийн хүнсний ногооны үрийг хүлээн авч долоон салбарт байршуулан, бүсчилсэн хэлбэрээр зээлээр олгож байна.

Тэжээлийн болон сэлгээний таримлын үрийн нийлүүлэлт, борлуулалт:

Дамжуулан зээлийн үйлчилгээгээр тэжээлийн болон сэлгээний таримлын үрийн нийлүүлэх таван аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан долоон төрлийн таримлын үр худалдан борлуулж байна.

Өнөөдрийн байдлаар овьёосны үр 840 тонн, вандуйн үр 3 тн, арвайн үр 20 тонн, эрдэнэ шишийн үр 600 кг, тосны ургамлын үр 3.1 тонн худалдан борлуулаад байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top