x

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр ахиж, 85 дугаарт жагсав

RSF-ийн 2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексэд Монгол Улс нь дэлхийн дундажтай харьцуулахад “дунд түвшний буюу асуудалтай ангилалд” багтаж байна. Хэдийгээр өнгөрсөн 2025 онтой харьцуулахад ахиц гарсан мэт боловч 2020 онтой харьцуулахад хэвлэн нийтлэх эрхэд гарсан ухралтаа нөхөж чадаагүй аж. Манай улс таван жилийн өмнө 200 гаруй улсаас хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 75 дугаарт байрт жагсаж байсан юм.

Тайланд дурдсанаар Монголын хэвлэл мэдээллийн орчинд “Хэвлэл мэдээллийн эдийн засгийн хараат байдал нэмэгдэж, улс төрийн нөлөөлөл болон өмчлөлийн төвлөрөл нь редакцийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр, сэтгүүлчдийн аюулгүй байдал “шууд хүчирхийлэл”-ийн түвшинд биш ч шүүх, дарамт шахалт, нөлөөллийн хэлбэрээр хязгаарлагдах хандлага ажиглагдсан” хэмээн онцолсон байна. RSF мөн Монголын хувьд хамгийн том сорилт нь “Хууль, эрх зүйн орчин ба эдийн засгийн тогтвортой байдал” бөгөөд эдгээр нь хэвлэлийн хараат бус байдлыг сулруулах үндсэн хүчин зүйл болж байгааг дурджээ. Ингэснээр Монгол Улс нь дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний дунд шатны, тогтворгүй ангилалд байна. Ахиц гаргахын тулд улс төр, бизнесийн нөлөөллөөс редакцийн хараат бус байдлыг хамгаалах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Ташрамд дурдахад, “Reporters Without Borders” (RSF)-ийн 2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс дэлхий даяар түүхэн доод түвшинд хүрчээ. Судалгаанд хамрагдсан 180 орчим улс, нутаг дэвсгэрийн талаас илүү хувь нь “хүнд” болон “маш ноцтой” ангилалд багтаж, сүүлийн 25 жилийн хамгийн муу үзүүлэлт бүртгэгдсэн байна. RSF-ийн тайланд дурдсанаар, дэлхийн дундаж оноо хэзээ ч ингэж доогуур байгаагүй бөгөөд 2002 онд хэвлэлийн эрх чөлөө “сайн” түвшинд байсан хүн амын 20 хувь өнөөдөр 1 хувиас ч бага болж буурсан байна. Энэ нь мэдээлэл авах эрх дэлхий даяар эрс хумигдаж байгааг илтгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 58 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 59 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 0 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 2 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 11 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 48 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 3 цаг 50 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 3 цаг 51 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 52 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 23 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 24 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 26 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 5 цаг 45 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 0 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 5 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 34 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 36 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 36 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 39 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top